Ажилд орох хүсэлтэй хүмүүсийн 40 хувь нь 25-34 насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-12 22:15:15
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/. Энэ оны эхний найман сарын байдлаар 800 гаруй ажлын байр бий болсны 260 нь шинээр зарлагджээ. Тодруулбал, нийт ажлын байрны дийлэнх нь боловсруулах үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт бий болжээ.  

Түүнчлэн аймгийн  Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газарт ажилд орохоор 1050 хүн бүртгэлтэй байгаагийн талаас дээш хувь нь эмэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл ажилд орох хүсэлтэй хоёр хүн тутмын нэг нь эмэгтэйчүүд гэсэн үг юм. Ажилд орох хүсэлтэй хүмүүсийн 40 гаруй хувийг 25-34 насны залуучууд эзэлж байна. Их, дээд сургууль төгссөн залуу боловсон хүчин болон оюутан залуус, орон тооны цомтголд орсон иргэд, хөдөө орон нутгаас  шилжин ирэгсэд ажлын байр идэвхтэй хайгчид  байна.   
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻