Үндсэн чиглэлийн биелэлт 71.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-12 22:14:00
oyuka_hu@yahoo.com
Орхон\МОНЦАМЭ\ Энэ онд 17 цэцэрлэгт 300 гаруй камер суурилуулах, 27 цэцэрлэгт тоглоом, наадгайг нь солих боломжгүй болжээ. Учир нь орон нутгийн төсөвт шаардлагатай хөрөнгийг нь тусгаагүй байна.

Энэ болон бусад асуудлаас болж  “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийн төлөвлөгөөт ажил тасарч, биелэлтийн хувь хангалтгүй гарч байна гэж “Засаг даргын зөвлөл”-ийн хурлын үеэр холбогдох мэргэжилтэн нь онцоллоо. 2017 оны Үндсэн чиглэлд 9 бүлэг, 256 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 71.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хэрэгжилт хангалтгүй, эрчимжүүлэх шаардлагатай арга хэмжээний 46 нь энэ ондоо багтаж хэрэгжих боломжгүй болжээ. Учир нь төсөв санхүүг нь тодорхой тусгаагүй эсвэл зураг төсөл нь дөнгөж хийгдэж байгаа ажил байна. Харин есөн бүлгээс “Эрүүл аз жаргалтай иргэд” бүлгийн хүрээнд хийсэн ажил хамгийн өндөр буюу 81.79 хувийн гүйцэтгэлтэй байна.
 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻