ОРХОН: Цахим номын сангийн системийг нэвтрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-12-03 15:28:12

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтнүүд өнөөдөр Орхон аймагт ажиллаж, номын санчдад мэдээлэл өгч байна.


Аймгийн хэмжээнд цахим номын сангийг баяжилтыг бүрэн сайн хийгээгүй байгаатай холбогдуулан Монголын Үндэсний номын сангийн дарга Г.Гүнжинлхам тэргүүтэй албаны дарга Б.Бат-Эрдэнэ, ном зүйч Г.Баяртуяа, инженер Б.Мөрөн нарын мэргэжилтнүүд цахим номын сан, цахим ур чадвар, номын сангийн салбарын эрх зүйн орчин, номын сангуудын нэгдсэн систем Коха цахим орчин дахь ном зүйн үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд сургалт хийж байна. 


Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Нийтийн номын сан хамтран зохион байгуулж байгаа сургалтад нийтийн номын сан, соёлын төвүүд, Ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй номын санч хамрагдаж байна.


Тус аймгийн Нийтийн номын сан 35000 гаруй номын фондтой бөгөөд сүүлийн жилүүдэд уншигчдын тоо шинэ барилгатай болсноос хойш эрс нэмэгдээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан цахим номын сангийн нэгдсэн системийг нэвтрүүлж, цахим номын хайлтыг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 




相关新闻