Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын 257 ажилд 17 тэрбум төгрөг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Энэ жил Орхон аймагт орон нутгийн төсвийн 17 тэрбум төгрөгөөр 257 нэр төрлийн ажил гүйцэтгэж байна. Үүнээс барилга угсралтын ажил 59, тохижилтын 15, дээвэр засварын 55 ажил хийж гудамж талбайд шинээр 149 гэрэл суурилуулсан байна.
Мөн автозам дагуух 502 гэрэлтүүлгийг лед гэрлээр сольж 5.9 км кабел шугам засварласан гэж Хот байгуулалт барилга, захиалагчийн албаны мэргэжилтэн “Барилгачдын баяр”-ын хурлын үеэр мэдээллээ. Түүнчлэн энэ жилийн бүтээн байгуулалтын ажилд иргэдийг татан оролцуулсан нь иргэд түр ажлын байраар хангасныг онцоллоо. Тухайлбал, 12139 м2 талбайд явган хүний зам хийхдээ иргэдийн 23 бүлэг ажиллуулсан байна. Энэ жил 6524 м2 бетонон зам, 14000 м2 сайжруулсан шороон зам хийжээ.
Дашрамд дурдахад, 2015 онд тус аймагт 142 ажилд 23.7 тэрбум, 2016 онд 227 ажилд 19.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Б.Оюун-Эрдэнэ