Завханд агаар бохирдуулах эх үүсвэр 11231 айл өрх 1847,5 тн нүүрс түлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-07 12:21:30
Завхан/МОНЦАМЭ/. Завханд агаар бохирдуулах эх үүсвэрийн нэгдсэн тооллогыг жил бүр 24 сумд явуулдаг байна. Ингэхдээ ердийн галлагаатай 10 кВт хүртэл хүчин чадалтай зуухны тооллого, усан халаалтын 11-100 кВт хүчин чадалтай зуухны тооллогыг тус тус хийдэг ажээ.
Харин энэ жилийн тооллогыг өнгөрөгч 8 дугаар сараас эхлэн хийж дуусчээ. Завхан аймгийн хэмжээнд нийт агаар бохирдуулагч 11231 айл өрх 1847,5 тн нүүрс, 102632 м3 мод, 662.5 тн хөрзөн өнгөрсөн өвөл зарцуулсан судалгаа гарчээ.  2015, 2016 оны галлагаатай айл өрхийн тооллогын дүнг харьцуулахад аймгийн хэмжээгээр жилийн дотор 98 мянга гаруй айл өрх нэмэгдэж 2148 м3 мод хэрэглэж нүүрсний хэрэглээ нэмэгдээгүй байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд 188 аж ахуй нэгж байгууллага 11-100 кВт-ын хүчин чадалтай зуух ашиглаж нийт 12065.8 тн нүүрс, 13220 м3 мод, 15 тн хөрзөн зарцуулж дулаан үйлдвэрлэжээ. Агаарын чанарын хүхэрлэг хий нь зургадугаар сараас эхлэн бага багаар нэмэгдэж 9, 12 дугаар сараас огцом өсдөг бол азотын давхар ислийн агууламж нь гуравдугаар сараас бага зэрэг өсч, 10, 12, 1 дүгээр сард огцом нэмэгддэг байна. Өнөөдөр Завханы төв Улиастай хотын агаарын бохирдол улсын дунджаас ч бага, агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулахад давсан хэмжээ байхгүй юм байна.  Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас агаарын чанарын мэдээг долоо хоног, сараар нь гаргаж олон нийтэд мэдээллэж байна.
Б.Мягмарсүрэн 
相关新闻