Иргэний бичиг баримтыг 2000 төгрөгөөр тээвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Авто тээврийн Үндэсний төв, “Монгол Шуудан” ТӨХК хамтран хот хоорондын дайврын үйлчилгээ нэвтрүүллээ. Ингэснээр иргэд дайвар ачаагаа хямд үнээр шуурхай, найдвартай хүргэх боломж бүрдэж байна.
Авто тээврийн Үндэсний төвтэй гэрээтэй нийтийн тээврийн компаниуд иргэдийн ачаа барааг цаг тутам тээвэрлэх ба жинлэж хүлээж авахыг нь “Монгол Шуудан” ТӨХК хариуцах юм. Тодруулбал, “Монгол Шуудан” ТӨХК иргэдийн барааг хүлээн авч үнэлээд хот хоорондын автобус компаниудад шилжүүлнэ. Энэ нь иргэдийн ачаа “эзэнтэй” буюу хүрэх хүндээ найдвартай очно гэсэн үг юм. “Хулгайн” тээврийн хэрэгсэл нь нэг ширхэг иргэний үнэмлэхийг 5000 төгрөг болон дурын үнээр тээвэрлэдэг байсан бол одоо “Монгол Шуудан” ТӨХК-д хандсанаар 2000 төгрөгөөр явуулах боломжтой болж байна.

Б.Оюун-Эрдэнэ