Ерөнхий боловсролын сургуулиудад “Сэтгэлзүйчдийн баг” ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-04 18:45:23
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ хичээлийн жилээс эхэлж ерөнхий боловсролын сургуулиудад “Сэтгэлзүйчдийн баг” ажиллана. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн санаачилгаар эхэлсэн уг ажил энэ сарын 15-аас нээлтээ хийж ажлаа албан ёсоор эхэлнэ.

Сэтгэлзүйчдийн баг юуны өмнө 8-12 дугаар ангийн сурагчдад сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээс гадна шаардлагатай бол эцэг, эхчүүдтэй уулзаж сургалт зохион байгуулна. Хэт их цахимжиж, мэдээлжсэн энэ нийгэмд гэр бүлийн халуун, дулаан харилцаа, орчин бүрдээгүйгээс өсвөр насны хүүхдүүд сэтгэл гутралт өртөх, амиа хорлох, асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгаагаа гаргаж чадахгүй байх, нийгэм болон ирээдүйдээ итгэхгүй байх хандлага давамгайлсан тул юуны өмнө өсвөр насны хүүхдүүдээс сэтгэл зүйн тест авч ажиллахаар болжээ. Ингэснээр  өсвөр насны хүүхэд буюу Орхон аймгийн хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлж мэдээллийн сан бүрдүүлэх юм.

“Сэтгэлзүйчдийн баг” энэ сарын нэгнээс гуравдугаар сар хүртэл ерөнхий боловсролын 24 сургуульд ажиллана. Уг баг зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Үүний дөрөв нь мэргэжлийн сэтгэл зүйч, хоёр нь гэр бүл судлаач мэргэжилтэй юм.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻