Иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах цэгийг тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэтэд үйлдвэрлэв“ дэлгүүрийн үйл ажиллагааг “Баян”, “Төгөл”, “Цах”, “Даниста” худалдааны төвд шилжүүлээ. Учир нь “Эрдэнэтэд үйлдвэрлэв” дэлгүүр өмнө нь хотын төвөөс алслагдсан газарт байсан тул иргэд тэр бүр очдоггүй байжээ.
Иймд орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төвлөрсөн томоохон худалдааны төвүүдэд шилжүүлж орон нутаг, иргэн, түрээслүүлэгч гэсэн гурван талт гэрээ байгуулан ажиллахаар боллоо. Тодруулбал, иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дээрх худалдааны төвүүдэд лангууны түрээсгүйгээр борлуулна. Лангууны түрээсийг орон нутаг төлөх юм. Өнөөдрийн байдлаар “Төгөл”, “Баян” худалдааны төвд 15 иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, өрхийн найман үйлдвэрлэгч 20 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүнээ байрлуулжээ.

Б.Оюун-Эрдэнэ