Орхон аймгийн 13 оюутан “Оюутны тэтгэлэг” –т хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын А/486 дугаар захирамжаар 13 оюутанд есөн сая 139 мянган төгрөгийн “Оюутны тэтгэлэг” олголоо.
Уг тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Тэтгэлэгт хамрагдсан оюутан тус бүр 700 мянган төгрөгийн дэмжлэг авч сургалтын төлбөртөө зарцуулах юм. Уг хөрөнгийг “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийн зардлаас гаргажээ.
Тэтгэлэгт хамрагдах оюутанг сонгохдоо ерөнхий боловсролын сургуулиа “А” үнэлгээтэй төгссөн, Үндэсний Статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур өрх, айл гэсэн хэд, хэдэн шалгуур үзүүлэлтийг үндэслэж олгосон байна. Өнгөрсөн жил “Оюутны тэтгэлэг”-т 10, “Урамшууллын тэтгэлэг”-т гурван оюутан хамрагдаж байсан юм. “Урамшууллын тэтгэлэг”-ийг магистр, докторын өдрийн ангид суралцаж байгаа Орхон аймгийн харьяат оюутанд олгодог юм.

Б.Оюун-Эрдэнэ