Зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд сүүлийн 14 хоног хэрэгжээд байсан Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх төв замд зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцлахаар боллоо.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр НЗДТГ-т Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийлээ. Тэрбээр энэ үеэр зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг буцаан авч байгааг мэдэгдсэн юм. Энэ талаар "Өнгөрсөн хугацаанд автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн зүгээс олон ажлыг хийсэн. Үүний нэг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх 3.6 км автозамд зүүн гар тийш эргэхийг хориглосон саналыг хэрэгжүүлж туршсан . Мэдээж, дэлхийн хотуудын туршлага бий. Манай хотын хувьд цорын ганц өргөн чөлөө нь төв зам. Харамсалтай нь өнгөрсөн 14 хоногт хэрэгжүүлсэн зүүн эргэхийг хориглосон буюу 7 уулзварыг чөлөөлсөн нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрч чадсангүй гэж үзэж дүгнэж байна. Тиймээс Ажлын хэсгийг энэ саналаа татаж аваад, замын хөдөлгөөнийг 9 сарын 1-ний өглөө 06:00 цагаас эхлэн хэвийн хөдөлгөөнд оруулах нь зүйтэй гэж үзэж байна" гэв.
Тэрбээр шийдвэр гаргахад алдаж оносон зүйл байгаа ч энэ арга хэмжээ бүхэлдээ буруу байсан гэвэл үгүй гэсэн юм. Харин ажлын хэсгийн зүгээс иргэдийн дасал болсон хөдөлгөөний зүг чигийг өөрчлөхдөө бид олон нийтийн саналыг сонсох ёстой байсан хэмээн шүүмжлэв.
Зүүн эргэхийг хориглосон зохицуулалтыг буцааж байгаа ч замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дараа дараагийн арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа аж. Тухайлбал, Нийслэлийн төрийн захиргааны 3600 орчим алба хаагч нэг өдөр машингүй явж, нийтийн тээврээр үйлчлүүлэх, хүргэлт түгээлтийн цагийн хуваарийг өөрчлөх, автозамын зорчих хэсгийн эгнээг өргөтгөх, төв замын огтлолцол дээр нүхэн гарц хийх, хувийн сургуулиуд руу хүүхдээ хувийн унаагаар хүргэж өгөхийг зогсоож, сургуулийн автобусны үнийг хямдруулахыг шаардах, их, дээд сургуулиудыг хотоос гаргах асуудлыг яаравчлуулах, хотын дэд төвүүдийг байгуулах гэх мэт ажил төлөвлөж байгаагаа хэллээ.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал