Асгат сум дотооддоо үйлдвэрлэсэн гурилаар хэрэгцээгээ бүрэн хангадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-30 23:11:02
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Асгат сум сумандаа “Асгат” нэрийн I, II, III гурил үйлдвэрлэж, тойргийн сумдынхаа хэрэгцээг хангаж байна.

Тус гурилыг Баян-дарь ХХК үйлдвэрлэдэг бөгөөд “Асгат” тэжээл, “Асгат” буудай гэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж иргэддээ хүргээд буй юм. Тус компани нь энэ жил  900 га, “Шинэ тэс” ХХК 500 га нийт 1400 га-д уриншийн боловсруулалт хийх гэж байна. Баян-дарь ХХК нь  Асгат суманд 5000 га талбай эзэмшин тариалалт хийдэг бөгөөд зарим жил цаг агаарын нөхцлөөс шалтгаалан буудайгаа бүрэн хурааж авч чаддаггүй байна.

Өнөөдрийн байдлаар тус компани Завханы хойд сумдыг гурил, малын тэжээлээр хангаад зогсохгүй сумандаа ажлын байрыг нэмэгдүүлжээ. Сүүлийн гурван жил газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлж амт чанартай хямд гурил, тэжээлээр хангаж буй нь сумын иргэдэд төдийгүй хөрш сумдын иргэдийн талархлыг хүлээгээд байна. 

Б.Мягмарсүрэн  

相关新闻