Иосиф Кобзон: Үзэгчдийн суудал дүүрэхгүй болсон тэр цагт би тайзаа орхино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
МОСКВА./TASS/. ЗХУ-ын Ардын жүжигчин Иосиф Кобзон 9 дүгээр 11-нд 80 насныхаа ойг тэмдэглэнэ. Ойн баяраараа Кремлийн ордонд тоглолтоо хийх гэж буй домогт дуучинтай ТАСС агентлагийн сэтгүүлч Анастасия Силкина ярилцжээ.
Иосиф Давыдович, та бол манай эстрадын домог болсон дуучдын нэг. Таны хувьд шүтэн биширч даган дууриадаг хүн хэн байсан бэ? Уран бүтээлийн эхэн үедээ та тэр хүнээ дууриахыг хичээдэг байсан уу?
Үгүй ээ, би дууриах гэдэггүй байсан. Гэхдээ би урын санг нь сэргээн дуулахыг хүсдэг хүмүүсийнхээ зарим нэг өнгө аясыг нь дууриадаг байсан. Жишээлбэл, Леонид Осипович Утесовыг бурхан болсны дараа би түүнийг дурсгалыг хүндэтгэн түүний дууны өнгө аясыг нь дууриан дуулдаг байсан. Аливаа дуучныг хуулбарлах, дууриах нь зөв биш байх аа. Гэхдээ харин өнгө аясыг нь бол заавал ашиглах хэрэгтэй шүү.
Та тайзан дээр бараг 60 жил болж байна. Энэ хугацаанд эстрад хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Дууны сэргэн мандлын цаг үе надад таарсан нь их том аз завшаан. Өөрөөр хэлбэл тэр үед дууны аяыг хэн хамаагүй биш, харин гарамгай хөгжмийн зохиолчид, дууны шүлгийг яруу найрагчид бичдэг байсан юм. Дууны жанрын жинхэнэ мастеруудтай хамтран ажиллах хувь надад тохиосон. Ийм аз завшаан одоогийн залууст олдоно гэж би бодохгүй байна.
Миний дуунууд чинь өвөрмөц, эх оронч, уянгын дуунууд. Би мэргэжил, эх орон, дайчин нөхөрлөл, баатарлаг үйлсийн тухай дуулдаг байсан. Нэг удаа сэтгүүлчид надаас “та яагаад ийм хөдөлгөөнгүй дуулдаг юм бэ? Тэгэхэд Валерий Леонтьев их хөдөлгөөнтэй, гүйж харайгаад л.... гэж асууж байсан.
Леонтьев цэнгээнт сэдвээр дуулдаг хүн учраас л тийм байгаа хэрэг юм, үүнийгээ ч тэр тун чадварлаг хийдэг. Пугачева ч гэсэн мөн адилхан. Харин надад бол гадаад байдлаараа үзэгчдийн анхаарлыг татах хэрэг байдаггүй. Би үзэгчид сонсогчидтойгоо өөрийн сэтгэл зүрхээ зориулсан тэр зүйлээ хуваалцдаг, сэтгэл зүрхээрээ ойлголцдог.
Өнөө цагт ямар хүмүүс од болоод байна вэ? Манай дуучид тачаангуй-эротик, "гомочууд" болчихоод байна. Хүмүүс яагаад ингээд байна вэ гэж асуудаг, яагаад гэвэл өнөөгийн үзэгчид үүнийг шаардаад байна шүү дээ.
Би дуучдыг буруутгах гээгүй, гэхдээ харин бүх юм зохицсон байх ёстой. Хэрвээ урын сан нь шаардаж байгаа бол тайзан дээр нүцгэн эмэгтэй дуулахыг би буруутгахгүй. Хэрвээ дуучин Л.Долина шиг хоолойгоороо үзэгчдээ гайхашруулж чадахгүй бол ядаж урт гуалиг хөл эсвэл том хөхөөрөө гайхашруулах ёстой шүү дээ.
9 дүгээр сарын 20-нд Кремлийн ордонд таны ойн баярын тоглолт болно. Та биечлэн тайзан дээр гарах уу эсвэл зааланд баярын мэндчилгээг хүлээж авах уу?
Миний хувьд энэ их чухал хариуцлагатай ой. 80 насандаа хийж буй миний анхны бие даасан тоглолт. Бас энэ их хариуцлагатай. Учир нь биеийн ачаалалдаа бус харин урын сандаа байгаа юм. Энэ олон жилийн туршид дуулсан олон тооны бүтээл дундаас сонгож авахад маш хэцүү. Энэ тоглолтоор би энэ олон жилүүдэд юу хийснээ харуулах ёстой шүү дээ.
Таны тоглолтын зарлал дээр маш олон оду оролцоно гэсэн байна. Та тэднийг биечлэн өөрөө сонголт хийж урьсан уу?
Миний олон жилийн байнгын түншүүд тухайлбал, ОХУ-ын Үндэсний гвардийн дуу бүжгийн эрдмийн ансамбль тоглоно. Надтай дуэт дуулдаг байсан дуучид оролцоно гэж би найдаж байгаа. Би зүгээр л үзэгчид ихээр цуглуулахын тулд оддыг урихыг урьтал болгоогүй. Тоглолтонд Москвагийн улсын эрдмийн цөөхүүл хоор, Некрасовын нэрэмжит Оросын ардын хөгжмийн эрдмийн оркестр, Турецкийн хоор, Лепс, Розенбаум, Газманов, Гвердцители, Меладзе, миний оюутан байсан Валерия зэрэг уран бүтээлчид оролцоно.
Та үзэгчдийг цэнгүүлдэггүй харин соёлтой болгодог, тийм үү?
Хамгийн гол нь хүн хийж байгаа зүйлээсээ таашаал авдаг байх явдал. Тайзан дээр гараад заал дундуур байгаа нь надад харагдах юм бол тэр тоглолт миний хамгийн сүүлчийн тоглолт байх болно. Үзэгчдийн алга ташилт гэдэг бол нэгэн төрлийн хар тамхи юм даа. Дуучид бид үзэгчдийнхээ мэдэрч буй мэдрэмж, сэтгэл хөдлөлөөс нь таашаал авдаг хүмүүс.

О.Барс