Баруун бүсийн Цагдаагийн алба хаагчдын тэмцээнд Баянөлгий аймгийн тамирчид тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-25 10:52:36
Ховд/ МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон Баруун бүсийн Цагдаагийн газрын алба хаагчдын дунд зохион явагддаг спортын тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө. Удирдамжийн дагуу гар бөмбөг, буудлага, биллиардын тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа.

Эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрыг цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболд даргатай, цагдаагийн ахмад, спортын мастер Нармандах ахлагчтай Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын баг эзэллээ,
Дэд байрыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Наранбаатар даргатай, спортын дэд мастер Арсланбаатар ахлагчтай баг, гутгаар байрыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганболд даргатай, спортын 1- р зэрэгтэй, цагдаагийн дэслэгч Билгүүн ахлагчтай баг тус тус эзэллээ.
Эмэгтэй гар бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг цагдаагийн ахлах ахлагч Б.Бат-Оюун ахлагчтай Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын баг, дэд байрыг цагдаагийн ахлагч, спортын 1-р зэрэгтэй Нурбахыт ахлагчтай баг, гутгаар байрыг цагдаагийн ахмад Мөнхзул ахлагчтай Увс аймаг дахь Цагдаагийн газрын баг, снукер биллиардын тэргүүн байрыг Увс аймаг дахь Цагдаагийн газрын Дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Соронзонболд, дэд байрыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганболд, гутгаар байрыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Мянгад сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батбуян нар эзэллээ.
Буудлагын тэмцээний тэргүүн байрыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганболд, дэд байрыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Наранбаатар, гутгаар байрыг Увс аймаг дахь Цагдаагийн газрын Дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Соронзонболд нар эзэлж Өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдлаа.
Тэмцээний ерөнхий дүнгээр тэргүүн байрыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын баг, дэд байрыг Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын баг, гутгаар байрыг Увс аймаг дахь Цагдаагийн газрын баг тус тус эзэлж Өргөмжлөл, цом, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын даргын тушаалаар Увс аймгийн Цагдаагийн газрын цагдаа, сургагч ахлагч С.Нямбаяр, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Х.Дагдаулет нарыг Биеийн тамир спортын газрын “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.
 Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн тушаалаар Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Нэргүйг МҮОХ-ны 60 жилийн ойн медалиар шагнасныг гардууллаа.

А.Бямбасүрэн
相关新闻