Аймгийн дарга Азийн аваргаас медальтай ирсэн тамирчдаа хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Азийн аваргад амжилттай оролцсон өсвөрийн тамирчдаа хүлээн авч уулзлаа.
Тайланд улсын нийслэл Бангкок хотноо өнгөрсөн долдугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээнд Сэлэнгэ аймгаас хоёр тамирчин, дасгалжуулагч багш Б.Энхбатын хамт амжилттай оролцсон билээ. 18 улсын 340 гаруй тамирчид хүчээ сорин өрсөлдсөн тус тэмцээнд Монгол улсаас 20 тамирчин оролцсон байна. Азийн аваргын 49 кг-ын жинд Спорт сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Отгонжаргал хүрэл медаль хүртсэн бол 70 кг-ын жинд Сүхбаатар сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Хулан шагналт 5-р байрт шалгарчээ. Аймгийн Засаг дарга Ш.Оргил энэхүү тэмцээнд оролцсон тамирчдынхаа зардлыг шийдвэрлэж өгснийг тэд амжилтаар хариуллаа. Эдгээр тамирчид ирэх сарын 04-08-ны өдрүүдэд Грек улсын Афин хотноо зохион байгуулагдах өсвөр үеийн чөлөөт бөхийн дэлхийн аваргад оролцох бэлтгэлээ базааж байгаа гэлээ. Уулзалтын үеэр аймгийн дарга дэлхийн аваргад оролцох зардлыг шийдвэрлэхээ илэрхийлж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүслээ. Эл дэлхийн аваргын тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 20 тамирчин, гурван дасгалжуулагч багшийн хамт оролцох ажээ.

Ч.Отгонцэцэг