Зам тээврийн ослын улмаас 17 хүн амь насаа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт он гарснаас хойш зам тээврийн ослын улмаас 17 хүн амь насаа алдаж, 20 орчим иргэн эрүүл мэндээрээ хохирчээ.
"Осол гаргаж байгаа нийт жолооч нарын 60 гаруй хувь нь 35 хүртэлх насны залуус байгаа. Тэд ихэвчлэн хурд хэтрүүлсэн байгаа юм. Суурингаас гадна зам дээр 80 км/ц-ийн хурдтай явна гээд замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг иргэд ялангуяа залуус үүнээс хэтрүүлэн осол аваар их гаргаж байна. Мөн эмэгтэй жолооч нар зам тээврийн осол гаргаж байгаа. Зөвхөн энэ сарын сүүлээр гэхэд гурван эмэгтэй жолооч хурд хэтрүүлсний улмаас онхолдож өөрөө, үр хүүхдээ гэмтээсэн байна. Иргэдийн бас нэг зам тээврийн осол гаргаж байгаа шалтгаан нь хэт ядарсан үедээ жолоо барих асуудал их байна" гэж ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад О.Чулуунбаатар ярилаа.
Он гарснаас хойш зам тээврийн ослын нийтдээ 144 үйлдэл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт бүртгэгдсэн байна. Үүний 30 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байгаа гэнэ.

Д.Мишигсүрэн