Салбар бүрийн төлөөлөл иргэдийнхээ эрхийг хамгаалахаар нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт иргэдийнхээ сайн сайхны төлөө ажилладаг төрийн болон олон нийтийн байгууллагуудын удирдлагууд нэгдэн “Өмнөговь аймгийн иргэдийн эрхийг хамгаалах нэгдсэн хөдөлгөөн” төрийн бус байгууллага байгууллаа.
Энэхүү байгууллага нь ард иргэдийн эрхийг хамгаалах, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх зорилготой юм. Энэхүү төрийн бус байгууллагын тэргүүнээр "Өмнөговийн оюуны хөгжлийн сан"-гийн тэргүүн Х.Мандахбаяр, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Хүсэлбаатарыг сонгосон байна. Удирдах зөвлөлийн гишүүдээр Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, “Говийн хүү” сангийн тэргүүн Б.Амаржаргал, "Залуу багш нарын холбоо"-ны Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүн, аймгийн Политехник коллежийн захирал А.Түвшинбаяр, “Шинэ Ханбогд” төрийн бус байгууллагын тэргүүлэгч Д.Эрхэмбаатар, “Монгол говь” сонины эрхлэгч Ж.Сайнжаргал, “Төгс голомт” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, аймгийн Шуудан холбооны газрын дарга Ч.Сугирхүү, “Сангийн далай энержи” ХХК-ийн захирал Б.Алтансүх нар болжээ. Мөн хяналтын зөвлөлийн даргаар Нэмэхт суурь ХХК-ийн захирал Д.Ганзориг, Ноён сумын засаг дарга Б.Батболд, Өмнөговь аймгийн "Ахмад багш нарын холбоо"-ны тэргүүн П.Оюунчимэг, Цогтцэций сумын Өгөөмөр багийн ИНХ-ын дарга, “Говийн зам” ХХК-ийн эрүүл ахуйч Каламкас Кас Султанбуек, Гурвантэс сумын “Шугшаа хайрхан” ХХК-ийн захирал Т.Нэмэр нарыг сонгосон байна.
Ийнхүү салбар бүрийн төлөөлөл багтсан уг байгууллага иргэдийнхээ эрхийг хамгаалахын төлөө иргэдтэйгээ нэгдэхээр боллоо.

Д.Мишигсүрэн