Завханд газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил аймгийн хэмжээнд үр тариа 812 га, үүнээс 732 га-д улаан буудай, 80 га-д хөх тариа, тэжээлийн ургамал 697,5 га-д, төмс 236,8 га-д, хүнсний ногоо 117,0 га-д тус тус тариалжээ. Үүнээс 812 га-д үр тариа тариалснаас 100 га талбай ургац алджээ.
Мөн 80 га талбай нь тэжээлд шилжсэн, малын тэжээл 697,5 га-д тариалснаас 51,4 га талбай ургац алдсан ба үлдсэн 649,1 га-гаас урьдчилсан төлөв байдлаар /ургац 13 цн/га/ нийт 837,9 тн тэжээл хураан авахаар байна. 2017 оны ургацын урьдчилсан балансаар үр тариа 632 тн үүнээс улаан буудай 632 тн / ургац 10 цн,га/, ногоон тэжээл 837.9 тн, төмс 2138.1 тн, хүнсний ногоо 1099 тн-ыг тус тус хураан авах урьдчилсан төлөв гарсан байна. Түүнчлэн Асгат, Тэс суманд үр тариа тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Баяндарь” ХХК 900 га, “Шинэ тэс” ХХК 500 га нийт 1400 га-д уриншийн боловсруулалтыг хийх гэж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 12000 м2 талбай бүхий хоёр үтрэм, 5002 тн багтаамжтай 226 зоорь ашиглагддаг. Тиймээс намрын ургац хураалт, хадланд ажиллах техникийн бэлэн байдлыг эртнээс сайтар хангах, засвар үйлчилгээг чанартай хийх, 2017 оны ургацын урьдчилсан балансыг таримлын төрлөөр гаргах, үтрэм, зоорь агуулахыг ургац хүлээн авахад бэлтгэж ариутгах арга хэмжээг ч мөн хийж байгаа ажээ. Дашрамд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн тоо 2017 онд 1376, аж ахуйн нэгжийн тоо 94 болж өнгөрсөн жилээс өссөн дүнтэй байгаа нь сайшаалтай хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн