Суурин газрын зэрлэг түүх боломжгүй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сард төв суурин газрын зэрлэг түүх боломжгүй гэж мэргэжлийн хүмүүс хэлжээ.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд хашааны болон гудамж талбайн зэрлэг их ургасан байгаа юм. Үүнийг сургууль цэцэрлэгт хүүхдүүд орж иргэдийг цугларахаас өмнө түүж цэгцлэх хэрэгтэй гэж иргэд санал гаргасан билээ. Суурин газрын зэрлэг ногооноос шалтгаалан ногооны харшил их байгаа бөгөөд харшлийн улмаас хүүхэд, том хүн адилхан хамар битүүрч амьсгалын дутагдалд орж байгааг шүүмжилсээр байгаа.
Тус сумын Засаг даргын орлогч Э.Мөнхболор "Мэргэжлийн хүмүүстэй уулзаж энэ талаар зөвлөгөө авсан. Энэ сард зэрлэг түүж болохгүй юм байна. Одоо ургамал тоосоо гөвж байдаг учир энэ үед нь хөдөлгөж хөндвөл ургамалын тоос улам их агаарт дэгддэг гэсэн" гэлээ.
Тиймээс зэрлэгийг түүх боломжгүй болсон байна. Ургамал тоосоо гөвөх үед хөдөлгөөнд оруулвал харшлыг улам өдөөж өгөх учир ийнхүү төв суурин газрын зэрлэгийг энэ сард түүж болохгүй болсон байна.

Д.Мишигсүрэн