Чингэлтэй, Баянгол дүүрэгт цахилгаан хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-20 12:38:09
Улаанбаатар/МОНЦАМЭ/ "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн  Чингэлтэй, Баянгол дүүрэгт  цахилгаан хязгаарлах юм байна. Тиймээс хэрэглэгчдийг хэрэглээгээ түр зохицуулахыг албаныхан  анхааруулав.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

22:00-09:00 цагт: 3, 5, 6, 9, 13, 15-р хороо Хайлааст, Нуур, Дэнжийн мянга, 6-р хороолол, Хүрд компани орчмоор

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

22:00-09:00 цагт: 11, 12-р хороо Хувьсгалчид, Баруун, Зүүн, Дунд Тасганы гудамжууд, Тасганы усан сан, 6-р бичил хороолол, МҮОНРТ орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
相关新闻