Хүнсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Лиаонин муж бүтээгдэхүүнээ танилцуулж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын зүүн хойд бүсдээ хамгийн томд тооцогдох Лиаонин мужийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа өнөөдөр "Мишээл Экспо" төвд нээгдлээ.
Хятадын Лиаонин мужийн худалдаа үйлдвэрлэлийн танхимын дарга Чэн Шичинь ярихдаа, “Монголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай Лиаонин мужийн худалдаа аж үйлдвэрийн танхим "Мишээл экспо" төвтэй хамтран бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж байна. Энэ үзэсгэлэн худалдаанд Лиаонин мужаас 60 гаруй компани оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчилж эхэллээ. Үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд манай мужийн хамгийн тэргүүлэх чиглэлийн компаниуд оролцож байгаагаараа онцлогтой. Бид энэ үйл ажиллагааг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулна” гэв.
Лиаонин муж нь Хятадын зүүд хойд бүс нутгийн далайд гарцтай муж бөгөөд уул уурхай, цахилгаан дамжуулах төхөөрөмж, ган төмөрлөг, газрын тос, хими, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбараар Хятад улсдаа тэргүүлэх байр суурь эзэлдэг.
Түүнчлэн Хятадын будааны гол тариалалтын бүс нутаг төдийгүй мал аж ахуй, загас, жимс жимсгэний үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг байна. Эдүгээ тус мужийн хүн ам нь 42 саяд хүрээд байгаа аж.

Н.Ганпүрэв