Мандал сумыг хотын статустай болгох санал гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаархи Сэлэнгэ аймагт дахь хэлэлцүүлэг Мандал сумаас эхэллээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 27 мянган хүн амтай, 9 баг, хоёр тосгонтой, 7200 өрх бүхий Монгол Улсын хамгийн том, олон хүн амтай сум гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдсэн хэлэлцүүлгийн энэ сарын 15-ны өдөр Мандал суманд зохион байгууллаа. Мандал сумын иргэдээс сумын хүн амын нягтрал, нөхцөл байдлыг харгалзан Мандал сумыг хот болгох, багийн Засаг дарга нарыг шууд томилдог байх зэрэг саналууд энэ үеэр гаргаж байлаа. Мөн УИХ-ын гишүүдийн тоог цөөлөх нь зөв, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх нь зөв гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийллээ.
Тус өдөрлөгт Мандал сумын удирдлагууд болон УИХ-ын гишүүн Н.Оюундарь, УИХ-ын тамгын газрын мэргэжилтнүүд, Монгол Улсын гавъяат багш н.Хатанбаатар болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяагаар ахлуулсан баг бүрэлдэхүүн оролцож, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Ч.Отгонцэцэг