“Биелэгдэшгүй даалгавар 6” кино гарах хугацаанд Том Крузын гэмтэл нөлөөлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-08-17 11:19:54
НЬЮ-ЙОРК./TASS/. “Биелэгдэшгүй даалгавар 6” /Mission: Impossible 6/ адал явдалт киноны зургаа дахь ангийн зураг авалтын ажил уг киноны гол дүрийн жүжигчин Том Круз гэмтэл авсантай холбоотойгоор түр зогсоод байна. Гэхдээ түүний бэртэл киног ирэх оны зун дэлгэцнээ гаргах төлөвлөгөөнд нөлөөлөхгүй гэж “Paramount Pictures” кино студи мэдэгдлээ.

Уг киноны нээлтийг 2018 оны 7 дугаар сарын 27-нд хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Америкийн “Variety” сэтгүүлд мэдээлснээр, зураг авалтын ажлыг 1,5-3 сарын хугацаагаар зогсоосон байгаа аж.

Киноны зураг авалтын үеэр Т.Круз орлон тоглолтын үзүүлбэр гүйцэтгэж байхад тавхайн яс нь хугарчээ . Өдгөө 55 настай жүжигчин үсрэлтийнхээ даялалыг буруу тооцоолсны улмаас дээврийн ирмэгт хөлөө хүчтэй цохин гэмтээсэн байна.
О.Барс 
相关新闻