Тейлор Свифт заргаа авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-08-15 12:44:40
ДЕНВЕР. /VOA/. Америкийн поп од Тейлор Свифт заргаа авч чаджээ. 2013 онд болсон тоглолтын үеэр өөрийг нь оролдсон гэж DJ Дэвид Мюллерын эсрэг дуучин бүсгүй шүүхэд зарга мэдүүлээд байсан юм.

Америкийн Колорадо муж улсын Денвер хотод өчигдөр энэ хэргийн шүүх хурал болсон байна.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, сэжигтэн Д.Мюллер нь дуучин бүсгүйн банзал доогуур гараа оруулж, гуяыг илж таалахыг завджээ.

Т.Свифт бэлгэдлийн шинжтэй нэхэмжилсэн 1 доллароо авсан аж.


 Т.Свифт 2013 онд “Red” тоглолтоо Денверт хотод хийх үеэр дээрх хэрэг болсон гэнэ.

Т.Свифтийн бие хамгаалагч өчигдөр шүүх хурлын үеэр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “DJ Д.Мюллер түүний банзал доогуур гараа шургуулж байхыг би харсан” гэж хэлснээр, шүүх дуучин бүсгүйн талд шийдвар гаргасан байна

Г.Доржханд
相关新闻