Эштон Картер Өмнөд Хятадын тэнгист зочилно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-05 12:41:05

КУАЛА-ЛУМПУР. /Reuters/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер Өмнөд Хятадын тэнгис дэх нисэх онгоц тээгчид өнөөдөр зочилно.

Энэ нь Бээжин, Вашингтоны Өмнөд Хятадын тэнгис дэх хурцадмал байдлыг дордуулах нь дамжиггүй.

“USS Теодор Рузвельт” нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд Малайзын Батлан хамгаалахын сайд Хишамуддин Хусейнын хамт Картер очих юм.

Уг байлдааны онгоц Өмнөд Хятадын тэнгисээр хуваарийн дагуу дайран өнгөрч буй юм гэж Картер хэлжээ. Зүүн урд Азийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт Малайз улсад болох үеэр АНУ, Хятадын тэнгисийн маргааныг хэлэлцсэн юм.

Жилдээ 5 триллион сая долларын худалдаа дайран өнгөрдөг Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсэг Хятадын мэдэлд байдаг. Үлдсэн хэсгийг Вьетнам, Малайз, Бруней, Филиппин, Тайвань улс эзэмшиж байна.

Спратли арлуудын ойролцоох Хятадын хиймэл аралд “чөлөөтэй” эргүүл хийхээр АНУ-ын “USS Lassen” мина тээгч хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист байрласнаас хойш долоо хоногийн дараа Картер тус бүсэд айлчилж байна.

Вашингтоны уг шийдвэрийг Бээжин зэмлэсэн бол “өдөөн хатгах”-аа зогсоохгүй бол жижиг осол ч дайн гаргах магадлалтай гэж Хятадын тэнгисийн цэргийн хүчин анхааруулсан юм.

Эргүүл хийж буй байлдааны хөлөг онгоцонд Картер очихгүй гэж АНУ-ын талаас мэдэгджээ.

Х.Аминаа

 

相关新闻