Холливудын нэрт найруулагч Р.Поланскид хүчиндүүлсэн гэх гурав дахь хохирогч гарч ирэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-08-14 17:11:31

Лос-Анжелес. /ВВС/. Холливудын нэрт найруулагч Роман Полански бол "Төгөлдөр хуурч" (2002) киног найруулж, уг киноныхоо ачаар Оскарын шагнал хүртсэн нэгэн. Тэрбээр 1978 онд 13 настай охиныг садар самуунд уруу татсан хэргээр АНУ-ын шоронд 42 хоног хоригдож байсан билээ. Тухайн үед хохирогч гомдлоо татаж авснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Польш гаралтай, Францад амьдралынхаа ихэнх үеийг өнгөрүүлсэн найруулагчийг 2010 онд Их Британийн жүжигчин Чарлотт Льюс "хүчирхийлэхийг завдсан" гэж буруушааж байв. Тэр үед Льюс 16 настай байсан аж.

Тэгвэл өдгөө 83 настай өвгөн найруулагчийг "бэлгийн хүчирхийлэлд өртсөн" гэж бас нэг эмэгтнй гомдол мэдүүлжээ. Өөрийгөө Робин гэж нэрлэсэн энэ эмэгтэй өмгөөлөгч Глориа Аллредийн хамт Лос-Анжелес хотод өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Гэхдээ хэрэг явдал 1973 онд хохирогчийг мөн л 16 настай байхад нь болсон гэнэ.

"Ноён Поланскигийн надад хийсэн зүйлийг би ганцхан хүнд л ярьсан. Аавынхаа сэтгэлийг зовоохгүй гэсэндээ энэ хэргийг өнөөдрийг хүртэл нууж ирлээ.. Одоо харин цаг нь боллоо" гэж хохирогч бүсгүй ярьжээ.
 

相关新闻