Геологийн төв лабораторийн уулзварыг түр хаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд энэ сарын 11-ний өдрийн 23:30 цагаас эхлэн зам хаалаа.
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 13-ны өдрийн 07:00 цаг хүртэл хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хааж буй юм. Иймд тус гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оров. Үүнд:

- Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”
- Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
- Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”
- Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”,
- Ч:20б “Баянхошуу-Геологийн төв лаборатори-Өнөр хороолол-3,4-р хороолол”
- Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
- Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”
- Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
- Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
- Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”
- Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”
- Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлүүд Москвагийн гудамжаар
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэх аж.
Ж.Болор