2016 он дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан жилээр бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН. /Anadolu/. 1880 оноос дэлхийн цаг агаарын байдлыг судлан бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан жил өнгөрсөн онд тохиосон гэж АНУ-ын Засгийн газраас пүрэв гарагт гаргасан тайланд дурджээ.
АНУ-ын Далай ба Агаар мандал судлалын газрын санаачилгаар дэлхийн 60 орчим улс орны 450 гаруй эрдэмтэн судлаач “Уур амьсгалын төлөв байдлын талаарх 27 дугаар тайлан”-г саяхан гаргажээ.
Уг тайланд дурдсанаар, 2014 болон 2015 он дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болж өнгөрч байсан бол 2016 он ч хамгийн дулаан жилээр бүртгэгдсэн байна.
Дэлхийн дундаж температур температур нэмэгдэж байгаа, “Эль Нино" буюу далай-агаар мандлыг хамарсан цаг уурын хүчтэй үзэгдэл болон хүн төрөлхтөн хүлэмжийн хийг хэт их ялгаруулж байгаа нь “хамгийн дулаан жил” болоход нөлөөлсөн гэж эрдэмтэд хэллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх байр суурь хамгийн дулаан жил болоход нөлөөлсөн эсэхийг уг тайланд дурдаагүй байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс гарахаар төлөвлөж байгаагаа Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт НҮБ-д анх удаагаа бичгээр мэдэгдсэн юм.
Д.Трампын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама санаачилж, 2016 оны дөрөвдүгээр сард дэлхийн 195 улс орон гарын үсэг зурсан уг хэлэлцээрийн зорилго нь хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж, дэлхийн дундаж температурын өсөлтийг Цельсийн 2 градусаас доош хэмжээнд барих замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оршино. Энэ хэлэлцээрт Сири болон Никарагуа гэсэн хоёр улс л гарын үсэг зураагүй байгаа аж.
Д.Трамп өнгөрсөн онд болсон сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дэлхийн дулаарлыг “зохиомол сэдэв” гэж тодорхойлж, энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргана гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Тэрбээр мөн агаар бохирдуулагч гол “дайсан”-уудын нэг болох нүүрсний ордыг ашиглаж, ажлын байрыг нэмэгдүүлэхийг хөхиүлэн дэмжихээ мэдэгдэж байсан юм.

Г.Доржханд