Эрдэнэ сумын сургуулийг засварлахад 152 сая төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын ЕБС-ийн дээвэр болон хоёр блок барилгын доторх цахилгааныг бүрэн шинэчлэн засварлахаар боллоо. Засварын ажлын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурав.
Гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон бусад албаны төлөөллүүд оролцов.
Эрдэнэ сумын ЕБСургууль 1924 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар тус сургууль 500 сурагч, 27 багш, 23 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд шинээр 60 хүүхэд элсэн суралцана. Одоо ашиглаж байгаа хичээлийн байр 1980 онд ашиглалтад орж түүнээс хойш урсгал засварт орж байгаагүй бөгөөд тус сургуулийн дээврээс дусаал гоождог болсон байна.
Засварын ажлыг "Эфэс констракшн" нийт 152 сая төгрөгөөр хийж гүйцэтгэнэ. Энэ сарын 14-өөс засварын ажил эхэлж есдүгээр сарын 26 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Мөн ирэх сарын нэгнээс сурагчдын хичээл орж эхлэхтэй холбоотойгоор хичээл зохицуулалтыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ-тай ярилцаж байгаа гэж Төв аймгийн Эрдэнэ сумын ЕБС-ийн захирал Л.Хосбаяр хэллээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, одоо тус сургуульд сантехникийн засвар шинэчлэл үлдэж байна. Энэ талаар өөр олон улсын хандивлагч байгууллагуудад хандахаар төлөвлөөд байна гэв.
Т.Есүхэйтөмөр