Шүлхий өвчний голомт үүсч, Өлзийт сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Өлзийт сумын Дэрт, Буянт багийн нутгийг хамруулан сумын Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Дэрт, Буянт баг нь Гурвансайхан, Сайнцагаан сумын нутагтай хил залгаа оршдог. Гурван сумын зааг энэ нутгаар малын хөл доголох шинж тэмдэг өнгөрөгч зургадугаар сарын сүүлчээр ажиглагдаж байсан ч шүлхий өвчнийх байж болзошгүй гэдэгт малчид төдийлөн анзааргагүй хандсаны улмаас өвчин багагүй цар хүрээг хамран тархсан шинжтэй байна гэж тус суманд ажиллаж байгаа ОБГ, ХХАА- н газрын ажлын хэсгээс мэдээлсэн юм.
Хорио цээрийн дэглэмийн бүсэд хэдэн айл өрхийн хэд орчим мал сүрэг хамрагдахыг нарийвчилж гаргахаар багийн Засаг дарга нар малчидтай холбоо тогтоон ажиллаж байна. Өнөө оройноос эхлэн хяналтын постуудыг гаргасан бол маргаашаас эхлэн голомтын бүс дэх мал сүрэгт мал эмнэлгийн үзлэг хийж, шаардлагатайг нь устгах арга хэмжээ авч эхлэх юм байна.
Өлзийт сумаас шүлхий өвчнийх байж болзошгүй хэд хэдэн дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторт явуулсны түрүүч нь ийнхүү гоц халдварт шүлхий өвчин болох нь оношлогджээ. Хорио цээрийн дэглэм 21 хоног үргэлжилнэ.

Т. Отгонтуяа