Усны түвшин багасч байгаагаас Цагаан бөлбөө устах аюул нүүрлэж болзошгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Дөргөн сумын Чоно харайхын голын усны гүн цаг агаарын хуурайшилтын улмаас өмнөхөөсөө 1,3 метр орчим багасаж, Хар ус нуурын урд хаяан дахь Цагаан дэрс гэдэг газар нуурын эргийн шагшуурга ургаагүй, цаг агаарын дулаарлын улмаас нуурын урд талын хэсгийн бэлчээрийн талбайн хэмжээ багассанаас энэ хэсгийн Цагаан бөлбөө цэцэг устах аюулд хүрээд байна. Түүнчлэн Хар ус нуурын хэмжээ ихэнх газраа 20-50 м дотогш хумигдсан нь ч нөлөөлж байна.
Монгол Улсын улаан номонд бүртгэгдсэн Цагаан бөлбөө цэцэг Чоно харайхын голын усны түвшин эрс багассанаас тэжээгдэх усгүй болж, тухайн хэсгийн Цагаан бөлбөө устах аюулд хүрч байгааг Ховд их сургуулийн Биологийн тэнхимийн багш нар судалгаа хийх явцдаа тэмдэглэжээ.
Иймд цагаан бөлбөөгийн цэцэглэлт, үр боловсролт, үрийн гарц, унацыг нарийвчлан судлах шаардлагатай гэж мэрэгжлийн хүмүүс үзэж байна.
Их нууруудын хотгорын Ховд голын цутгал, Хар ус нуур, Чоно харайх гол, Хар нуурт ургадаг ховор тархацтай цэцэг юм. Үр үндэслэг ишнээс сэргэн ургахдаа сайн. Монголчууд цагаан бөлбөө цэцгийг Усан хатан хаан гэж нэрлэдэг. Уг цэцэг 30 см өндөр, 10-18 см голчтой, зууван дугуй том далбагар навчтай, сууриара зүрхэрхүү, орой нь шовх усны мандал дээгүүр ургадаг үзэсгэлэнт цэцэг юм.

Хавар 5 сарын сүүлээр цэцэглэж, 8 сарын сүүлээр цэцэг нь унана. Цэцэг нь өглөө нар мандахад дэлбээгээ дэлгэж орой хумидаг.
Цагаан бөлбөө буюу бадамлянхуа цэцэг нь Монгол Улсын улаан номонд бүртгэгдсэн нэн ховор ургамал.
Ариун нандины бэлэгдэл Азийн цагаан дагина хэмээн алдаршсан бөлбөө буюу бадамлянхуа цэцэг нь цав цагаан бөлбөө, дөрвөлжөн бөлбөө гэж хоёр янз байдаг.
Монголчууд төрийн сүлднийхээ соёмбо үсгийн дор уг цэцгийг байшуулж ирсэн бөгөөд Монгол Улсын өнөөгийн сүлд ч цагаан бөлбөө цэцэгтэй билээ. Усны ёроолын хар шавраас ургадаг ч цагаан цэцэгт нь хир буртаг огт халддаггүйн адил Монгол Улсын төлөө зүтгэх хүн бүрийн сэтгэл ариун цагаан байх болтугай гэсэн билэгдэл агуулж байдаг гэнэ.
Энэ үзэсгэлэнт цэцэг ургадаг байгаль дэлхийн энэ өвөрмөц гайхамшигтай Хар ус нууранд түүнийг үзэхээр гадаад, дотоодын жуулчид ихэд сонирхож очих дуртай байдаг.
Нутгийн иргэд цагаан бөлбөөг түүж, ашиглах гэх мэтээр гэмтээдэггүй, хүндэлж дээдэлж ирсэн уламжлалтай, харин үхэр идэж сүйтгэх тохиолдол байдаг учир малчдыг үхэр малаа хариулга эзэнтэй байлгахыг анхааруулдаг байна.
Усан хатан хаан хэмээн нэрлэгддэг цагаан бөлбөө цэцэг өглөө эрт нар мандахад дэлбээгээ нээх үед пүдхийх дуу чимээ гардаг бол, оройн нар жаргах үеэр дэлбээгээ хумидаг. Энэ агшныг харах гэж аялагч,жуулчид Хар ус нуурыг зорих дуртай байдаг юм.

А.Бямбасүрэн