Усанд сэлэлтээр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. FINA 2017 XVII Дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээн 7 дугаар сарын 14-30-нд Унгар улсын Будапешт хотод болж, шилдгүүдээ тодрууллаа.
ДАШТ-ий усанд сэлэлтийн төрөлд манай улсаас М.Дэлгэрхүү, Б.Буянтогтох, Б.Энххүслэн, Б.Есүй нарын тамирчид оролцож, Монголын рекордыг шинэчлэн тогтоожээ. Мөн Монгол ээжтэй Унгарын тамирчин Шөмэнэк Онон Каталин 25 км-ийн алсын зайн сэлэлтийн тэмцээнд 12-р байранд шалгарчээ.
Эдгээр дасгалжуулагч, тамирчид болон Ш.Онон Каталинийн гэр бүлийг Элчин сайд З.Батбаяр хүлээн авч уулзан усан спортын бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээний талаар ярилцаж, спортын өндөр амжилт хүссэн юм.
Тус тэмцээнд нийт 200 гаруй орны 2400 гаруй тамирчин оролцов.

Ж.Болор