Стивен Кольбер Д.Трампын тухай цуврал хүүхэлдэйн кино хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-08-02 16:44:13
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гол баатар нь байх хошин хүүхэлдэйн цуврал киног бүтээж байгаа ба энэ оны намар телевизийн дэлгэцээр гарна гэж уг төслийн продюсер нэрт хөтлөгч Стивен Кольбер мэдээлжээ.

Түүний ярьснаар, цуврал хүүхэлдэйн кино 10 ангиас бүрдэх ба “Showtime” төлбөрт кабелийн телевизээр гарах ажээ. С.Кольбер уг хүүхэлдэйн киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч уг цуврал нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө телевизийн хөтлөгч байсан Д.Трамп-д зориулагдана гэжээ. Одоохондоо төсөл нэргүй байгаа төдийгүй анхны ангийг хэзээ гаргах нь ч мөн тодорхойгүй байгаа юм.

С.Кольбер бол “CBS” телевизийн өдөр бүр гардаг нэртэй шоуны хөтлөгч ба тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампыг хурц шүүмжилдгээрээ олны анхааралд оржээ. С.Кольбер нэвтрүүлэг бүртээ Америкийн төрийн тэргүүнийг сөрөг талаас нь харуулахыг хичээдэг байна.
О.Барс 
相关新闻