Словенийг зорих жуулчдын тоо нэмэгдэх болсон нь Меланья Трамптай холбоотой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК./TASS/. Словенийн улсын статистикийн товчоо даваа гарагт тус улсад ирэх жуулчдын урсгал өнгөрсөн оныхтой харьцуулахад 15 хувиар нэмэгдсэн тухай тоо мэдээг нийтэлжээ. Тус байгууллагын төлөөлөгч AP агентлагт мэдээлснээр, энэ нь Словенийн уугуул Меланья-тай гэрлэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үйл ажиллагаатай шууд холбоотой ажээ.
Словенийн статистикийн товчооны мэдээгээр, энэ оны 1 дүгээр сараас хойш ердөө 2 сая гаруйхан хүн амтай тус улсад 1 939 000 жуулчин одоогийн байдлаар ирээд байгаа аж. Статистикийн хорооны дэд захирал Кармен Хрэний мэдээлснээр, Д.Трамп энэ оны 1 дүгээр сарын 20-нд тангараг өргөснөөс хойш тус улсад ирэх Америкчуудын тоо онцгой ихээр нэмэгджээ. Америкийн тэргүүн хатагтайн төрсөн Ново-Место буюу Севница хотод зочилсон хүмүүсийн тоо илт нэмэгдсэн талаарх мэдээлэл байхгүй байгаа ч “Меланья Трампын мөрөөр” жуулчны маршрут ихээхэн эрэлт хэрэгцээтэй болсон байна.
Меланья Трамп /охин нэр нь Кнавс/ 1970 онд хуучин Югослав улсын бүрэлдэхүүнд байсан Словенийн Ново-Место-д төржээ. Хожим нь Меланья АНУ-д нүүж очсон ба улмаар өнөөгийн нөхөр Дональд Трамптай танилцжээ. 2005 онд тэр хоёр гэрлэж, 2006 онд Бэррон Уильям гэдэг хүүтэй болжээ. Меланья нь Д.Трампын гуравдахь эхнэр нь бөгөөд Д.Трамп урьд нь Чехославакийн уугуул Ивана Зельничкова, Америкийн жүжигчин, продюсер Марль Мэйплз-тэй гэрлэж байжээ.
Энэ оны 7 дугаар сард Словенийн Ерөнхийлөгч Борут Пахорын Засаг захиргаа Словенийн тэргүүний урилгаар Д.Трамп эхнэр Меланьягийнхаа эх оронд зочилно гэж мэдээлж байсан юм. Үүнээс өмнө мөн Босни-Герцоговины Баня-Лука хотод АНУ-ын тэргүүн хатагтайн хөшөөг босгох гэж байгаа нь тодорхой болсон юм.

О.Барс