Францын нэрт жүжигчин Жанна Моро өөд болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОНДОН./BBC/. Францын кино урлагийн од, алдарт жүжигчин Жанна Моро 89-н насандаа Парист гэртээ насан өөд болжээ. Францын Ерөнхийлөгч Э.Макрон "жүжигчин Ж.Моро бол кино урлагийн нүүр царай болж байсан төдийгүй “тогтсон дэг журмын эсрэг тэмцдэг шинийг санаачлагч хүн” байсан юм гэж нэрт жүжигчинг дурсан хэлжээ.
Ж.Моро 1962 онд Франсуа Трюффогийн “Жюль Жим хоёр” кинонд тоглосон дүрээрээ ихээхэн нэр алдрыг олсон ба өөрөө ч гэсэн энэ дүрээ хамгийн сайн бүтээл болсон гэж үздэг байна.
Жанна Моро 1928 оны 1 дүгээр сарын 23-нд Парис хотод шар айрагны үйлдвэрийн эзэн Анатоль-Дезире Морон, бүжигчин Кэтрин Моро-гийн гэр бүлд мэндэлжээ.
Жанна Моро урлагт их бага наснаасаа хөл тавьж, тэрбээр 20 хүрээгүй байхдаа буюу 1947 онд Комеди Франсезын театрт ажилд орсон ч театраас тэр маш амархан уйдсанаар гарч, улмаар хэдэн жил бага төсөвтэй кинонд тоглож эхэлжээ.
Бүр эхнээсээ л урлаг шүүмжлэгчид Ж.Моро-г нэг их амжилт гаргаж чадна гэж үздэггүй байсан аж, учир нь Ж.Моро тэр үеийн нэртэй жүжигчид болох Брижит Бардо, Катрин Денев нартай харьцуулахад зүс царайгаараа нэг их сайнгүйд тооцогдож байжээ.
1950-аад оны эцсээр найруулагч Луи Маль-ийн “Эшафотын лифт”, “Хайр сэтгэл” гэдэг хоёр кинонд тоглосон нь Ж.Моро-д ихээхэн алдар нэрийг авчирсан юм.
Үүнээс хойш жүжигчинд хамгийн нэр хүнд бүхий найруулагчдаас кинонд тоглооч гэсэн урилга санал ихээр ирэх болжээ. Улмаар Ж.Моро Микеланжело Антониони-гийн “Шөнө” кинонд Марчелло Мастрояннигийн хамт, мөн Луис Бунюэлийн “Гэрийн үйлчлэгчийн тэмдэглэл” кинонд тогложээ.
“Би их азтай хүн, надад дандаа гайхалтай сайхан хүмүүс таардаг байсан. Тэд намайг ихэд сонирхдог бас би тэдний хувьд өөдлөн дэвжих хэрэгсэл нь болдог байсан. Би тэдэнд чаддаг бүхнээ харамгүй зориулдаг байсан бас дубль хооронд анхаарлаа сулруулж чаддаггүй байсанд тэд их дуртай байдаг байсан юм” хэмээн алдарт жүжигчин тэр үеийнхээ нэртэй найруулагчидтай хамтран ажиллаж байсан үеэ дурсан хуучилжээ.
Жан Поль Бельмондотой хамтран “Долоон өдөр, долоо шөнө” кинонд тоглосны төлөө Ж.Моро 1960 онд Каннын кино наадмын шагналыг хүртэж байжээ.

Ж.Моро 1967 онд “Вива Мария” кинонд Орсон Уэлсс, Брижит Бордогийн хамт тогложээ. Мөн У.Уэлсийн “Ажиллагаа”, “Шөнө дундын хонх”, “Мөнхийн түүх” зэрэг кинонд тоглосон байна.
Орсон Уэлсс Ж.Моро-г дэлхийн агуу жүжигчин гэж нэрлэдэг байжээ.
Ж.Моро өөрийн уран бүтээлийнхээ талаар ингэж ярьдаг байжээ: “Эмоц гаргахын тулд түүнийг бодит амьдралаас олж авах хэрэгтэй байдаг юм. Би тамир тэнхээгээ барагдтал бэлтгэл давтлага хийдэггүй бас урьдчилан дүрдээ орох гэж хичээдэггүй, би зүгээр л дүрээ найруулагчтайгаа хэлэлцэн ярилцаад л шууд тоглож эхэлдэг”.
Мөн Ж.Моро Франсуа Трюффо-той ихэд удаан хугацаанд хамтран ажилласны дүнд “шинэ давалгаа”-ны хамгийн шилдэг кино болох “Жюль Жим хоёр” мөн “Хар хувцастай сүйт бүсгүй” триллер бүтээгджээ.
“Шинэ давалгааны” одыг бас орчин үеийн найруулагчид хүртэл кинондоо тоглохыг урьж байсан ба тухайлбал, Ж.Моро Люк Бессоны “Түүнийг Никита гэдэг” кинонд 1990 онд, Франсуа Озоны “Салах мөч” кинонд 2005 онд тус тус тоглосон байна.
Нэрт жүжигчин Ж.Моро бүх л амьдралынхаа туршид нийт 142 кинонд тогложээ.
Тэрбээр хэзээ ч өөрийгөө хөөрхөн царайлаг гэж үздэггүй байсан төдийгүй тэрбээр хөөрхөн зүс царай бол тийм их чухал зүйл биш ээ гэж ярьдаг байжээ.

О.Барс