Хилийн 0306-р анги “Цэргийн гавьяаны одон” хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-31 21:43:19
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймаг дахь хилийн 0306 дугаар ангийг “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнав. Монгол Улсын баатар Пунцагийн Чогдонгийн нэрэмжит тус хилийн отрядын 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, тус хамт олон түүхт ойгоороо одонт отрядын тоог нэгээр нэмлээ. 
"Манай отрядыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан нь тус ангид алба хааж байсан, өдгөө улсын хил хамгаалж буй алба хаагчдын урам зоригийг бадраасан түүхэн үйл явдал боллоо" гэж хилийн 0306 дугаар ангийн захирагч хурандаа Л.Болдбаатар хэлсэн үгэндээ онцолсон.  
ХХЕГ-ын удирдлага төрийн одонг ойн баярынх нь үеэр гардуулж, байлдааны туганд нь хүндэтгэлтэйгээр залсан юм.
 
Д.Дэлгэрмаа
相关新闻