Гүнцэнгэлэг нуурын эрэг орчмыг ойжуулж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Гүнцэнгэлэг нуурын эрэг орчмыг ойжуулах ажлыг хийж эхэлжээ. Энэхүү нуур нь тус сумын төвөөс холгүй оршдог, олны хөл тасардаггүй газрын нэг. Нуурын экосистемийг хамгаалах зорилгоор ойжуулалтын ажлыг эхлүүлэх шаардлагатай болсон гэж тус сумаас мэдээлэв.
Нийт 10 га талбайг ойжуулах тендерийн ажлыг өнгөрсөн сараас эхлэн тус аймгийн Баян-Уул суманд үйл ажиллагаа явуулдаг “Бавж барс” ХХК гүйцэтгэж байгаа юм. Нарсан ойг тус компани гурван жилийн турш арчилж ургуулснаар Цагаан-Овоо суманд хүлээлгэж өгөхөөр тохиролцжээ.
Д.Дэлгэрмаа