"Сэлэнгэ хурд-2017" уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангасан уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол орны хоймор хот Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 80 жил, "Сэлэнгэ хурд-2017" хойд бүсийн хурдан морины зуны уралдаан, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангасан сайхан уралдаан боллоо.
Түүхэн ойтой давхцан зохион байгуулагдаж буй "Сэлэнгэ хурд-2017" хойд бүсийн хурдан морины зуны уралдаан, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангаж чадсанаараа наадмыг үзүүштэй, морь сонирхогчдын урмыг сэргээн сайхан наадлаа.
Сүхбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 80 жил, "Сэлэнгэ хурд-2017" хойд бүсийн хурдан морины зуны уралдаанд эрлийз гурван нас, монгол морьдын 6 насны уралдаан болж, наадамчин олноо баярлуулсан юм. Ингээд уралдааны эрлийз дээд насанд түрүү магнайд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач н.Чимэдбавуугийн хүрэн халзан, аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сум харьяат, Монгол Улсын тод манлай уяач н.Батбилэгийн бор, эрлийз дунд насанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач н.Чимэдбавуугийн хул түрүү магнайд, Сүхбаатар сумын Бат-Өлзийн халтар, эрлийз бага насны морьдын уралдаанд Төв аймгийн Цээл сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач н.Баяраагийн сартай зээрд түрүүлж, Түшиг сумын уяач Батболдын ягаан аман хүзүүнд хурдалж, хурсан олноо баясгасан. Азарганы уралдааны түрүү магнай Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын н.Ганболдын хүрэн азарга, Их насны морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын аймгийн алдарт уяач О.Бат-Очирын домогт "Соёмбо хул" түрүүлж, Сэлэнгэ түмнээ баярлууллаа. Ингэснээр энэ хүлэг хангайн бүсийн даншиг наадамд хоёр дахь удаагаа торгон жолоогоо өргүүлж байгаа аж. Тус уралдааны аман хүзүүнд Дархан-Уул аймгийн н.Энхтөрийн хээр, Соёолон морьдын уралдаанд түрүү магнайг Булган аймгийн Бугат сумын харьяат, аймгийн алдарт уяач н.Пүрэвбатын саарал, аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, аймгийн алдар уяач Д.Бадрахын хүрэн, Хязаалан морьдын уралдаанд түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач н.Ганболдын хүрэн халзан, аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уяач н.Бямбасүрэнгийн хээр, Шүдлэн насны морьдын уралдаанд түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач, н.Төрмөнхийн хүрэн, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач н.Хуягбатын сартай хүрэн, Хурдан дааган насны морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын "Хонгорморьт" гал уяаны уяач, аймгийн алдарт уяач Б.Батсүхийн хүрэн халзан даага түрүүлж, даншигийн түрүү магнай болсон бол Дорнод аймгийн Булган сумын уяач н.Доржрагчаагийн ногоон аман хүзүүнд хурдалж, унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олноо баясгалаа.
Хурдан шандаст хөөрхөн дааганы уралдааны хамгийн үзүүштэй, өхөөрдөм нэгэн шагнал бол баян ходоод болсон дааганы шагнал байдаг. Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнайгаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уяач н.Эрдэнэцогтын хонгор даага тодорлоо.
Энэхүү “Сэлэнгэ-2017” хойд бүсийн даншиг наадамд Сэлэнгэ аймгийн Хушаат, Түшиг, Баянгол, Мандал, Баруунбүрэн, Сүхбаатар сумд болон Улаанбаатар хот, Хөвсгөл, Төв, Булган, Дорнод, Завхан аймгийн хүлгүүд хүрэлцэн ирж хурдаллаа.

Ч.Отгонцэцэг