Өрхийн эмнэлгүүд эхчүүдэд зориулж зуны сургалт явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Өрхийн Эрүүл Мэндийн Төв нь өрхийнхээ багийн бага насны хүүхдүүдийг зуны улирал, нар, ус,агаар, элс, шар усаар чийрэгжүүлэх эмчилгээ үзүүлдэг. Энэ зуны сувилал 7 дугаар сарын 28-нд эхэлжээ.
Тус сувилалд хамрагдсан эхчүүд зуны урин дулаанд бага насны хүүхдүүдээ хэрхэн борогшуулж,чийрэгжүүлэх, эмгүй эмчилгээ хийх, гарын доорх материал байгалийн элс,нар болон малын шар сүүгээр хэрхэн сувилах талаар мэдээлэл сургалт хийлээ. Зуны сувилалд эхчүүд идэвхтэй оролцож, бага насны хүүхдүүдээ өрхийн эмнэлэг дээр авч ирж, эмгүй эмчилгээнд идэвхтэй хамрууллаа.
Мөн Жаргалант сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг таван Өрхийн Эрүүл Мэндийн Төв зуны сувилалд эхчүүдийг оролцуулж, хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг заваа гаргаж, сувилалаа таслахгүйгээр идэвхтэй явж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд амжилттай оролцуулж байна.

А.Бямбасүрэн