Ахмадуудыг төрийн одон медалиар шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын түүхт 80 жилийн ойн баяр шагналын хураар үргэлжилж, Сүхбаатар сумын зарим ахмадууд төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж, түүхт ойн энэ өдрөө төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн ахмадуудынхаа шагналыг аймгийн ИТХ-ын дарга Л.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил нар гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сүхбаатар сумын өндөр настан Т.Батбаяр, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор С.Отгон-Өлзий, Алтан гадас одонгоор Д.Баяраа, Ш.Ганзориг, Б.Лувсанжав, Х.Баяраа, Б.Мөнхөө, Ш.Мягмардаваа, Т.Наранцэцэг, Н.Сүхбат, Ц.Сэлэнгэ, Ж.Цэрэнбатнарын ахмадууд. Хөдөлмөрийн хүндэт медалиар Н.Аюуш, Б.Батцэнгэл, Ч.Баттулга, Г.Дагиймаа, Ц.Дугаржав, Д.Ичинхорлоо, Ц.Элдэв-Очир, Цэргийн хүндэт медалиар Д.Лхагвачулуун нар энгэрээ мялаалаа. Мөн баярын энэ өдөр салбарын яамдуудын хүндэт жуух бичиг, салбарын тэргүүний ажилтан цолтон, аймгийн Засаг даргын хүндэт жуух бичигтэн олноор төрж, их ойн баяр дээр баяр нэмлээ.

Ч.Отгонцэцэг