Төр нийгмийн зүтгэлтэн О.Буянтогтох аймгийн “Хүндэт иргэн” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-28 20:52:46
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Төрөлх хотынхоо түүхт ойн энэ өдөр Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” нэгээр нэмэгдлээ.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ахмад ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн О.Буянтогтох энэ өдөр Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” хэмээх хүндтэй шагналаар энгэрээ мялаалаа. О.Буянтогтох улсад 36 жил тасралтгүй удирдах алба хашихдаа зөвхөн Сэлэнгэ аймгийн ИТХ хэмээх нутгийн өөрөө удирдах байгууллагад дарга, нарийн бичгийн дарга хэмээх албанд зүтгэж, Сэлэнгэ нутгийнхаа хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа зориулан иржээ. Түүний энэхүү хөдөлмөрийг үнэлж аймгийн ИТХ-ын тогтоолоор ийнхүү Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” хэмээх хүндэт шагналаа олгосон байна.  
Ч.Отгонцэцэг
相关新闻