Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-27 22:25:51
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот 80 нас хүрч байна. Эл их ойн баярыг тохиолдуулан Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа мэндчилгээ дэвшүүлсэнийг уламжилъя.
Тэрээр:”Эрхэм хүндэт Сүхбаатарчууд, нутгийн зон олон, ард иргэд, ахмад настан, азай буурлууд, өсвөр үе, хүүхэд залуус, хамтран ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, үе үеийн бүтээлч хамт олон Та бүхэндээ Сүхбаатар хот үүсэн байгуулагдаж, өнгөжин хөгжиж, өөдлөн дэвжсэний 80 жилийн ойн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Орон нутгийнхаа хөгжлийг улам эрчимжүүлж, ард иргэдийнхээ сайн сайхан аж төрөх орчин, нөхцлийг дээшлүүлэхийн төлөө байнга хамтран ажилладаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон Та бүхэндээ талархлаа илэрхийлж, уламжлалаа хадгалж, шинэчлэлээ үргэлжлүүлж, улам эрч хүчтэй, бүтээлчээр хөдөлмөрлөхийг уриалж, нийт иргэддээ аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!
Өөдөө мандах нарны жавхаатай, өөдлөн дэвжих хөгжлийн заяатай нутгийн зон олон Та бүхэн минь хотол түмнээрээ цэнгэн баясч, дэнж хотойтол сайхан наадаарай.
Сүхбаатар сум маань гэгээн наран адил мандан бадарч, өнө мөнхөд хөгжин дэвжих болтугай” хэмээжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻