Аймгийн арслан Э.Саранбаатар сумын “Хүндэт иргэн” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ жилийн Сэлэнгэ аймгийн наадмаар 9 давж арслан цол хүртсэн Эрдэнэжавын Саранбаатарт хүндэтгэл үзүүлэх “Арслан цол”-ны мялаалга бэсрэг наадам түүний төрсөн нутаг Зүүнбүрэн суманд боллоо.
Арслан цолны мялаалгын үеэр хүчит бөхийн барилдаан болж, Улсын начин Ч.Баянмөнх түрүүлж, Улсын харцага н.Одгэрэл үзүүрлэсэн байна. Аймгийн арслан Э.Саранбаатар нь 20 гаруй жилийн дараа сумандаа энэхүү хүндтэй цолыг авчирч нутаг усаа, ах дүүс төрөл төрөгсөд, найз нөхдөө баярлуулж байгаа ажээ. Аймгийн хурц арслан аавынхаа бөхийн удмыг өвлөн, уран мэхээ уралдуулан сайхан барилдаж аймгийн арслан цол хүртсэн манлай бөхөө Зүүнбүрэнчүүд ийнхүү мялаалга наадмаар урмыг нь тэтгэлээ. Энэ үеэр Зүүнбүрэн суын ЗДТГ-аас аймгийн арслан цол хүртсэн сумын хүчтэнээ сумын "Хүндэт иргэн" цол тэмдэгээр шагнаж урамшуулжээ.

Ч.Отгонцэцэг