Түүхт ойн арга хэмжээ ахмадуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаагаар эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 80 жилийн ойн арга хэмжээ сумынхаа ахмадуудад хүндэт үзүүлж, 80 жилийн ойн медаль, гарын бэлэг гардуулах үйл ажиллагаагаар өнөөдөр эхэллээ.
Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа, сумын Засаг дарга Т.Гантулга нар өнөөдөр багийн дарга нарын хамтаар Сүхбаатар сумын 8 багуудаар явж ахмадуудад ойн медаль, гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээ Сүхбаатар сумын “Хонгорморьтын” 1-р багаас эхэллээ.
Сүхбаатар сумын хэмжээнд нийт 2400 ахмад энэхүү хүндлэлийг хүртэж, төрөлх сумынхаа түүхт 80 жилийн ойн медалиар энгэрээ мялааж байна.

Ч.Отгонцэцэг