Аймгийн засаг дарга З.Энхтөр баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 96 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 75 жил, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жил, Зүүн бүсийн хурд-2017, аймгийн баяр наадам өнөөдөр эрлийз морьдын уралдаанаар эхэллээ. Аймгийн засаг дарга З. Энхтөр ард иргэддээ баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр “Их жанжин Д.Сүхбаатарынхаа алдар нэрээр овоглосон, түүхийн хуудаснаа тодоос тод мөрөө үлдээсэн, хөдөлмөр бүтээлийн арвин их ургацын эзэд болсон Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Сүхбаатар аймгийнхаа нийт ард иргэд наадамчин олондоо аймаг байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж, гэр хотлоороо дүүрэн баяртай, түвшин жаргалтай Монгол түмний зуун зуун жил хадгалан ирсэн өв уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж наадан цэнгэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Их жанжины нутгийнхан бид нар хур тэгширч, газар дэлхий шимлэсэн энэ сайхан өдрүүдэд нэгэн дор хамтдаа Хүннү гүрэн байгуулагдсаны 2226, Их монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жил, Зүүн бүсийн хурд-2017, Түүхт ойн баяр, Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна.
Түүхэн тэмдэглэлт ойнуудыг угтсан ажил хөдөлмөрийг бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын зорилтуудтай уялдуулан зохион байгуулж сум, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хичээнгүй хөдөлмөр, зүтгэлийн үрээр аймаг орон нутгийн хөгжил, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандууллаа.
Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд нийтдээ 4.1тэрбум төгрөгний ажил хийгдэхээр төлөвлөж 33 нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлаа эхлээд байна.
Олон улсын төсөл хөтөлбөрөөр шаардлагатай хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх бодлого барин ажиллаж байна.
Аймаг орон нутгийхаа хөгжил дэвшилийн төлөө хөрөнгө оруулалтанд шаардагдах бүх эх үүсвэрийг бүрэн дайчлах, төсвийн хөрөнгийн үр ашиг, уул уурхайгаас орох орлогыг жижиг дунд үйдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард иргэдэд өгөөжтэй, хүртээмжтэй, чанар үр дүнг дээшлүүлэх замаар боломжит бүх хувилбарыг хуулийн хүрээнд бий болгон ажлын цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Аймгийнхаа иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилтын хүрээнд “Сүхбаатар хөгжил” үйлдвэр тенхологийн паркыг бий болгон оёдлын үйлдвэрийг ашиглалтанд оруулсанаар энэ жил 100 хүн шинээр ажлын байртай болох эхлэлийг тавьлаа.
Мөн Эм-Эл Цахиурт овоо уурхайн ажиллах боломжийг судалж хамтран ажилласанаар 107 иргэн ажлын байртай болж, 2017 оны эхний хагас жилийн байдлаар 391 иргэн байнгын болон түр ажлын байраар хангагдлаа.
Аймгийн эдийн засгийн голлох салбар болох мал аж ахуйн үйлдвэрлэлд худаг ус гаргах, сүү цагаан идээ, мах, малын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний ногоог тариалах, урт хугацаанд хадгалах инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж дотоодын хэрэгцээний 70 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангах бодлогыг барин ажиллаж байна.
Малчид маань оны эхний мал сүргээ 99.4 хувиар онд оруулж 1.166.931 төл байжуулсанаар одоо 4.186.774 малтай болоод байна.
Наадмын дараагаар өрнөх намрын их ажилдаа эртнээс анхаарч өвлийн бэлтгэлийг бүх салбарт сайтар хангахыг энэ зуны өнгө та бидэнд санууллаа.
Иймд ажил хариуцсан бүх хүмүүс хариуцлагатай хандаж ажиллахыг анхааруулъя.
Хүндэт наадамчид, нутгийн иргэд ээ !
Төрт ёс, дээдсийн сургаалаа хүндэтгэн зөв шударга, эв найртай, ёс жудагтай наадан цэнгэхийг хүсэн ерөөж байна.
Гийнгоон дуу талд цуурайтажТэрээр “Их жанжин Д.Сүхбаатарынхаа алдар нэрээр овоглосон, түүхийн хуудаснаа тодоос тод мөрөө үлдээсэн, хөдөлмөр бүтээлийн арвин их ургацын эзэд болсон Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Сүхбаатар аймгийнхаа нийт ард иргэд наадамчин олондоо аймаг байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж, гэр хотлоороо дүүрэн баяртай, түвшин жаргалтай Монгол түмний зуун зуун жил хадгалан ирсэн өв уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж наадан цэнгэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Их жанжины нутгийнхан бид нар хур тэгширч, газар дэлхий шимлэсэн энэ сайхан өдрүүдэд нэгэн дор хамтдаа Хүннү гүрэн байгуулагдсаны 2226, Их монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жил, Зүүн бүсийн хурд-2017, Түүхт ойн баяр, Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна.
Түүхэн тэмдэглэлт ойнуудыг угтсан ажил хөдөлмөрийг бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын зорилтуудтай уялдуулан зохион байгуулж сум, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хичээнгүй хөдөлмөр, зүтгэлийн үрээр аймаг орон нутгийн хөгжил, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандууллаа.
Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд нийтдээ 4.1тэрбум төгрөгний ажил хийгдэхээр төлөвлөж 33 нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлаа эхлээд байна.
Олон улсын төсөл хөтөлбөрөөр шаардлагатай хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх бодлого барин ажиллаж байна.
Аймаг орон нутгийхаа хөгжил дэвшилийн төлөө хөрөнгө оруулалтанд шаардагдах бүх эх үүсвэрийг бүрэн дайчлах, төсвийн хөрөнгийн үр ашиг, уул уурхайгаас орох орлогыг жижиг дунд үйдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард иргэдэд өгөөжтэй, хүртээмжтэй, чанар үр дүнг дээшлүүлэх замаар боломжит бүх хувилбарыг хуулийн хүрээнд бий болгон ажлын цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Аймгийнхаа иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилтын хүрээнд “Сүхбаатар хөгжил” үйлдвэр тенхологийн паркыг бий болгон оёдлын үйлдвэрийг ашиглалтанд оруулсанаар энэ жил 100 хүн шинээр ажлын байртай болох эхлэлийг тавьлаа.
Мөн Эм-Эл Цахиурт овоо уурхайн ажиллах боломжийг судалж хамтран ажилласанаар 107 иргэн ажлын байртай болж, 2017 оны эхний хагас жилийн байдлаар 391 иргэн байнгын болон түр ажлын байраар хангагдлаа.
Аймгийн эдийн засгийн голлох салбар болох мал аж ахуйн үйлдвэрлэлд худаг ус гаргах, сүү цагаан идээ, мах, малын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний ногоог тариалах, урт хугацаанд хадгалах инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж дотоодын хэрэгцээний 70 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангах бодлогыг барин ажиллаж байна.
Малчид маань оны эхний мал сүргээ 99.4 хувиар онд оруулж 1.166.931 төл байжуулсанаар одоо 4.186.774 малтай болоод байна.
Наадмын дараагаар өрнөх намрын их ажилдаа эртнээс анхаарч өвлийн бэлтгэлийг бүх салбарт сайтар хангахыг энэ зуны өнгө та бидэнд санууллаа.
Иймд ажил хариуцсан бүх хүмүүс хариуцлагатай хандаж ажиллахыг анхааруулъя.
Хүндэт наадамчид, нутгийн иргэд ээ !
Төрт ёс, дээдсийн сургаалаа хүндэтгэн зөв шударга, эв найртай, ёс жудагтай наадан цэнгэхийг хүсэн ерөөж байна.
Нум сумын исгэрээ салхи зүссэн
Бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай…” гэв.
Т. Одончимэг