Зарим бие бүрэлдэхүүн, дайчлагдсан иргэдийг түймрийн голомтоос буулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-26 22:46:34
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэг, Ерөө сумын дөрөв,  Хүдэр сумын нэг, түймрийг бүрэн унтрааж, түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн  голомтоос буулган тухай мэдээллийг аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Харин одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал суманд гурван түймэр асаж байгаа бөгөөд Хүдэр сумын нэг, Мандал сумын нэг нийт хоёр түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэнэ. Энэхүү түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 169 албан хаагч, 11 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 80 албан хаагч, дөрвөн автомашин, орон нутгаас 74 хүн, хоёр автомашин, Улаанбаатар төмөр замаас 20 алба хаагч, хоёр автомашин, нийт 343 хүн, 19 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.
       Ч.Отгонцэцэг
相关新闻