Г.Батбаяр:Авто замыг 24 цагаар хянаж, хөдөлгөөнт эргүүл ажиллуулснаас хойш зам тээврийн осол буурсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Батбаяртай ярилцлаа.
-Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Орон нутгийн замын хөдөлгөөн- Хөдөлгөөний соёл” нэртэй дөрвөн сарын аяныг зохион байгуулж буй. Аяны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх үү?
-Мянганы замын босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам Дорноговь аймгийн нутгаар 408 км үргэлжилдэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ зам дээр жолооч нар хурд хэтрүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй явснаар авто тээврийн осол олон гарах болсон.
Улсын болон орон нутгийн чанартай авто замд гарч буй зам тээврийн осол хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Орон нутгийн замын хөдөлгөөн- Хөдөлгөөний соёл” нэртэй аяны нээлтийг энэ оны зургадугаар сарын 16-нд Сайншанд хотын угтах цагаан хаалганы зогсоол дээр зохион байгуулсан. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр жолооч нарын машинд “Хурдаа хас” гэсэн үгтэй наалт нааж, зорчигч нарт санамж, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулж, жолооч нарт 500 ширхэг тараах материал тараасан.
Уг арга хэмжээнд Цагдаагийн газрын Авто тээврийн төвийн Дорноговь дахь салбар, “Дорноговь –АЗЗА”төрийн өмчит компани,Сайншанд-Замын-Үүд чиглэлд тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Шанд жолоо”ХХК-ийн жолооч нар оролцсон бөгөөд аяны үйл ажиллагааг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэв.Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн улсын чанартай хатуу хучилттай авто замыг 24 цагийн хяналтад авч, хөдөлгөөнт эргүүл ажиллуулснаас хойш буюу энэ оны зургадугаар сарын 24-нийг хүртэл хүний ам нас хохирсон, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нэг удаа гарсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёроор буюу хоёр дахин, нас барсан хүн нэг байгаа нь долоогоор буюу долоо дахин буурсан үзүүлэлттэй байна.
Иргэд хот хоорондын замд хурд хэтрүүлэх, хориглосон замаар тээвэр хийх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хот хоорондын хөдөлгөөнд оролцох, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулахаас зайлсхийж, урьдчилан сэргийлж байгаа нь сайшаалтай. Зам тээврийн осол гэмтэл, зөрчил буурах хандлагатай.
-Замын цагдаагийн ажилтнуудын ажиллах нөхцөл бололцоо, техник тоног төхөөрөмжийн хангалт ямар байгаа вэ?
-Саяхан аймгийн Засаг дарга захирамж гаргаж замын цагдаагийн албанд зайлшгүй шаардлагатай хурд хэмжигчийг шийдвэрлэж өглөө. Мөн замын цагдаагийн албандаа хөдөлгөөнт эргүүлийн тусгай тоноглогдсон “Соната-7” маркын хоёр авто машинтай болсон. Сайншанд сумын хойно байрлах босоо тэнхлэгийн авто замын гурван замын уулзвар дээр орон нутгаас пост барих ажлыг эхэлсэн гээд ажил урагштай явж байгаа. Зарим замын хэсэгт хурд сааруулагч суурилуулсан.

Мөн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн улсын чанартай хатуу хучилттай авто замын 408 гаруй км нь манай аймгийн нутаг дэвсгэрт буйг харгалзан үзэж 40 км тутамд нэг төмөр модель цагдааг байрлуулж замын хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг дээшлүүлэхээр ажиллаж байна.
-Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт хөдөлгөөнт эргүүлийг томилон ажиллуулсан. Дээрх ажлын үр дүнгийн талаар юу хэлэх вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны зургадугаар сарын 16-ны Б/69 тоот тушаалаар хөдөлгөөнт эргүүл ажиллуулах чиглэл, хуваарь, хүн хүч, техник хэрэгслийг томилон ажиллуулж байна.
Хөдөлгөөнт эргүүлийг оновчтой, хүртээмжтэй зохион байгуулах зорилгоор манай аймгийн нутаг дэвсгэрээр дайрдаг Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замыг гурван хэсэгт хувааж тухайн орон нутгийг хариуцсан цагдаагийн хэлтэс, тасагт хариуцуулан 24 цагийн хяналтад авч ажилласан.
Говьсүмбэр аймгийн хилийн заагаас Айраг сумын 31дүгээр зөрлөг хүртэл 130 км замыг нэгдүгээр хэсэгт хувааж Айраг сум дахь Цагдаагийн тасагт, Төмөр замын 31 дүгээр зөрлөгөөс Эрдэнэ сумын нутаг руу салдаг уулзвар хүртэл 168 км замыг хоёрдугаар хэсэгт хуваан Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэст хариуцуулан хяналт тавьж ажиллалаа.
Цагдаагийн алба хаагчдаас гадна Авто тээврийн төвийн алба хаагчид хяналт, шалгалтад хамтран оролцсон. Хөдөлгөөнт эргүүлд нийт гурван цэгт давхардсан тоогоор 20 офицер, 100 цагдаа, гурван автомашин, суурин нэг, үүргийн 15 станцтай энэ оны зургадугаар сарын 06-наас долдугаар сарын 24-нийг хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэлээ.
Нийт 2157 тээврийн хэрэгсэл шалгаж, 719 зөрчил илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 17 жолоочийг илрүүлэн гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлсэн. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Зөрчлийн тухай хууль зөрчсөн 719 жолоочийг 26 сая, 129 мянган төгрөгөөр торгож хариуцлага тооцов.
-Цагдаагийн байгууллагаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” хөтөлбөрийг боловсруулж орон нутагт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж сонслоо. Хөтөлбөрийг хэзээ батлаж хэрэгжүүлэх вэ?
-Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай зам ашиглалтад орсноос хойш тус аймгийн нутаг дэвсгэрийн хэсгүүдэд зам тээврийн осол гарч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсаар байгаа нь аюулгүй байдлыг хангах, осол хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн хэмжээний бодлогын баримт бичиг зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн замын цагдаа биш аймаг нийтээрээ, байгууллага хамт олноороо, ард иргэдийн оролцоотойгоор хангаж ажиллах нь чухал юм. Хөтөлбөрийн гол агуулга, төслийг манай байгууллага боловсруулсан бөгөөд төсөлд санал авахаар холбогдох газруудад хүргүүлсэн.
Энэ чиглэлээр аймгийн Засаг даргын захирамж гарч, Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хөтөлбөрийг хянаж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулна. Хөтөлбөрийг батлуулснаар орон нутгийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирч, ажил үйлчилгээг оновчтой зохион байгуулахаас гадна биелэлт үр дүнг нь бодитоор тооцож ажиллах боломж бүрдэх бөгөөд ингэснээр зам тээврийн осол тодорхой хувиар буурна гэж үзэж байна.

Х.Эрдэнэбулган