Э.Саранбаатар:Аавынхаа цолонд хүрэхийн төлөө л зүтгэнэ дээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн наадмаар “Аймгийн арслан” хэмээх эрхэм цолны эзэн болсон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат “Таван хан дэвжээ”-ний бөх, Саранбаатарын аав н.Эрдэнэжав аймгийн хурц арслан, нагац ах н.Цэдэв нь мөн л аймгийн хурц арслан, дүүгүүр хочит нэгэн аж. Энэ ч утгаараа Саранбаатар арслан яах аргагүй аав талаасаа удам залгасан хүчтэн ажээ. Түүний аав н.Эрдэнэжав Сэлэнгэ аймгийн 50 жилийн ойд түрүүлэн хурц арслан цол хүртэж байсан байна. Харин Э.Саранбаатарын нагац ах н.Цэдэв, Монгол Улсын начин, дүүгүүр Д.Мөнхтогтох нар түүний анхны бөхийн багш бөгөөд одоогийн бөхийн багш нь Монгол Улсын Манлай харцагуудын нэг Г.Элбэг юм.
Э.Саранбаатар арслан давуулж гуядах мэхийг голлон хийдэг, зүүн талтай барилддаг онцлогтой гэнэ. Тэрээр 1998 оноос эхлэн үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа буюу 2000 онд Зүүнбүрэн сумандаа түрүүлж сумын заан цол, 2004 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд үзүүрлэж, аймгийн заан цолыг тус тус хүртжээ. Түүнчлэн 2012 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд 6 давж чимэг нэмсэн байна. Мөн 2014 онд Сэлэнгэ аймгийн наадамд 7 давж үзүүрлэн аймгийн заан цолоо баталж, 2015 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд дахин 7 давж үзүүрлэн аймгийн заан цолоо гурав дахь удаагаа баталж, харьшгүй босоо хүчтэн гэдгээ харуулж чаджээ. Тэрээр Монгол Улсын хэмжээний аймгийн заан цолтны дунд манлай заан цолтон байснаараа бөхийн хүчтэнүүддээ бахархал нь болж яваа нэгэн гэдгийг бөх сонирхогч түмэн шагшин байдаг юм.
Саранбаатар энэ жил Сэлэнгэ аймгийн наадамд барилдсан 256 бөхөөс 8 давж түрүүлэн өөрийн жудаг, жинхэнэ бяр чадлаараа аймгийн арслан цол хүртсэн билээ. Ингээд шинэхэн арслан Э.Саранбаатартай хөөрөлдсөнөө толилуулья.
-Сайн байна уу? сайхан зусаж байна уу? Юуны өмнө танд Сэлэнгэ аймгийнхаа наадмаар уран сайхан барилдаж, аймгийн арслан хэмээх хүндтэй цолны эзэн болсонд баяр хүргэе.Өөрийн тань хувьд олон жил сайхан барилдаж, наадамчин олноо баясгаж байна. Энэ жил аймгийн наадамдаа 8 давж түрүүлэн аймгийн арслан хэмээх хүндэт цолны эзэн боллоо. Бөх сонирхогч олон маань аймгийн арслан болно гэдэгт итгэж, хүлээж байлаа. Энэ үеийнхээ барилдааны торгон мөчийг эргэн дурсахгүй юу ?
-Баярлалаа. Миний хувьд олон жил түрүүлнэ гэсэн итгэл, сэтгэлтэй барилдаж ирсэн. Арслангийн даваан дээрээс нэлээд хэдэн удаа буцсан. Энэ жил сайхан барилдаж арслан цолыг хүртлээ. Сэтгэл өндөр, сайхан тэнэгэр байна.
-Энэ жил бэлтгэлээ хаана базаав?
-Би ер нь ийш тийшээ явалгүй хувиараа бэлтгэлээ хийчихдэг юм. Барилдах бөхчүүдтэйгээ гал дээр очоод цуг барилдаж, бэлтгэл хийхгүй гэсэн бодолтой байдаг. Яагаад гэвэл цуг бэлтгэл хийхээр дасал болчоод нэг нэгнийхээ мэхэнд унахаа больчихдог талтай. Иймээс ер нь нууцлаг л бэлтгэлээ хийдэг дээ. Миний хувьд өвлийн бэлтгэлдээ тэр бүр гараад байж чаддаггүй юмаа. Өөрөө хувиараа ганц нэг мэхээ давтаад л наадамдаа ордог. Ажил ч бараг тэгж таардаг юм.
-Өөрийн тань аав аймгийн хурц арслан хүн. Тэгэхээр удам дамжсан бөх болж байна. Өөрийг тань бөхөд дуртай, сонирхолтой болоход энэ байдал нөлөөлсөн болов уу?
-Тийм шүү. Миний аав аймгийн хурц арслан н.Эрдэнэжав гэдэг хүн байдаг. Би аавынхаа чимгийг гүйцчээд байж байсан. Өнөөдөр ямар ч байсан аймгийн арслан гэдэг цолыг авлаа. Мэдээж цааш нь аавынхаа хурц арслан цолонд хүрнэ гэсэн бодолтой байгаа.
-Хүүхэд байхдаа аавыгаа хэр дагаж явдаг байв. Аав тань бөхийн талаар хэр мэдлэг олгож, сургаж, зааж байв даа?
-Манай аав их чанга хатуу хүн. Бөхийн цолыг өөрийн эр бяр, уран мэх, ухаанаараа барилдаж авдаг юм шүү гэж байнга л захиж байдаг юм. Энэ жил сайхан барилдаж, наадамчин олныхоо хүсэн хүлээсэн цолыг авсан даа.
-Энэ жилийн наадмын даваануудад хамгийн хэцүү ч гэх юм уу, хүч зарсан ямар даваа байв?
-Мэдээж үзүүр түрүүний барилдаан байлгүй яахав. Бас л үзүүр түрүүнээс буцах вий гэж бодож байлаа. Дахиад энэ даваан дээрээ уначаад дахиад л заан дээрээ очих вий л гэж бодож байлаа. Энэ жил чинь би дөрөв дэх удаагаа үзүүр түрүүн дээр ирж байсан үе шүү дээ. Гэхдээ би их тайван байсан.
-Анхны бөхийн гарааны тань хөтлөгч хэн байв?
-Миний аав намайг бүр 19 настай байхад одоо миний хүү барилдах болсоон гээд сумын наадамд барилдуулж эхэлсэн. Тэр жилийн сумын наадамд дөрөвт үлдэж, аймгийнхаа наадамд дөрвийн даваанд аймгийн заан н.Батсайхан ахтай таараад унаж байлаа. н.Батсайхан ах одоо аймгийн арслан. Тэр үед юу ч мэдэхгүй л барилдаж явсан үе. Түүнээс хойш бөхөөр тууштай явсан даа.
-Өөрийг тань хүч оруулж, бөх гэсэн эрхэм алдарт хүргэсэн хүн бол Элбэг харцага гэдэг. Энэ хүний талаар, бас шавь болж байсан түүхээ дурсахгүй юу?
-2002 онд Монгол Улсын харцага Элбэг гэдэг хүн дээр би хөдөөнөөс очиж шавь нь болж байсан. Г.Буяндорж захирал дээр дагуулж ороод, “Ноёд” группын тамирчнаар оруулж байсан. Энэ хүүхэд их сайн барилдана. Өсөх ирээдүйтэй хүүхэд байгаа юм гээд намайг авч байсан. Тэр жил надад их итгэл хүлээлгэж байлаа. Тэгээд анх хотод бэлтгэл хийж эхэлсэн. Тэр жилдээ миний бэлтгэл их сайн байсан. Багш маань тэр үед Хөвсгөлийн Мөнгөнхуягийг Хөвсгөлдөө, Саранбаатар Сэлэнгэдээ түрүүлж арслан болно. Энэ хоёр бол арслан цолны эрэмбэтэй гээд маш их итгэж байсан. Гэтэл би тэр жилийн наадмаар Номгоны Амараад /одоо аймгийн арслан/ хоёрын даваанд унаад тэр чигээрээ хөдөө рүүгээ явчихсан. Тэр бол миний алдаа болсон. Хүмүүс их итгэл хүлээлгэж байхад уначихлаа гэж бодоод л явчихсан юм. Миний анхны гарааны бэлтгэлийг Элбэг багш маань сайн тавьж өгсөн. Түүнээс хойш би дангаараа өөрөө өөрийнхөө бэлтгэлийг хийгээд л явж байна даа.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ. Спортоор хичээллэдэг, бөх барилддаг хүн байна уу?
-Би эцэг эхээсээ тавуулаа. Манайд яг спорт хөөсөн хүн байхгүй. Дүү маань сумын заан цолтой.
-Монгол үндэсний бөх маань өөрөө уран мэхийг уралдуулан барилдана гэдгээрээ онцлогтой бөх шүү дээ. Өөрийн тань хувьд гол гарт орсон ямар мэх байдаг вэ?
-Ер нь хүн нэг мэхийг хоёроос илүү жил хийх юм бол өрсөлдөгч бөхчүүд маань унахаа больчихдог тал байдаг. Миний хувьд босгодог, бяраар татаж хонгоддог байлаа. Сүүлд давуулж гуядах мэхийг нэлээд хийж ирсэн.
-Өөрийн тань барилдааны онцлог юу вэ?
-Миний хувьд урд нь их шуурхай барилддаг байлаа. Яаж давснаа, яаж унаснаа бараг мэдэлгүй л өнгөрдөг байсан. Сүүлдээ хүн чинь барилдааны туршлага ч юмуу, алдаагаа засаад хүлээж барилддаг болдог. Найдвартай мэх хийнэ гээд барьж барилддаг болсон. Давуулж гуядах мэхнийхээ барьцанд хүрэхийн тулд зогсдог болсон.
-Дагаж суралцдаг ч юмуу. Хүндэлдэг ямар бөхчүүд байна. Тухайлбал үе тэнгийнхэн болоод улс, аймагтаа?
-Би Б.Бат-Эрдэнэ аваргыг энгүй их бяртай хүн юм байна даа гэж ихэд хүндэлдэг. Бас манай аймгийн бөхчүүдээс Г.Эрхэмбаяр аварга байна. Маш их хүчтэй. Т.Өсөх-Ирээдүй харцага их ухаантай барилддаг хүн ш дээ. Мөн сайхан дүү нар байна аа байна.
-Шинэ залуу бөхчүүдийг гаргаж ирэх, багшлах тал дээр юу хийж байна. Бэлтгэж байна уу?
-Нутгаасаа сайхан бөх гараасай гэж боддог. Одоогоор гарч ирсэн юм алга. Ер нь удахгүй болох байхаа.
-Өнөөдрийг хүртэлх хугацааны барилдаануудад тань хамгийн хүнд хэцүү, санаанд үлдсэн, хөлс хүч шавхсан ямар барилдаан байна. Энэ жилийнх орохгүйгээр?
-2014 оны наадмаар одоогийн Монгол Улсын заан н.Жаргалбаяртай үзүүр түрүүнд үлдэхдээ ёстой л шөрмөсөө тататлаа барилдсан даа. Тэр жил бэлтгэл сайн ч байсан. Тэр барилдаан хамгийн хүч шавхсан барилдаан байсан. Үзүүр түрүүний барилдаан байлаа.
-Саранбаатар арслангийн хувьд өнөөдрийг хүртэл Б.Элбэг багш дээрээ бэлтгэл сургуулилтаа хийж байсан бол аль хэдүйн улсын цолонд хүрсэн бөх байсан байх болов уу гэсэн бодол надад төрлөө. Өөрийн тань бодол юу байдаг вэ?
-Би 2014 онд багш дээрээ бэлтгэл хийхээр очиход чи юу хийж яваа юм гээд намайг заалнаас хөөж байсан. Би их гомдож билээ. Тэгээд хувцсаа өмсөөд гарах гэтэл бэлтгэл хийж байсан бөхчүүдээ бүгдийг нь жагсааж зогсоогоод “энэ хүн 2002 онд надаас зугтаагаад явсан юм. Гэтэл одоо бэлтгэл хийх гээд ирж байна. Одоо барилдаж байсан бол улсын харцага цолны хэмжээний хүн байх ёстой. Тухайн үедээ цуг барилдаж байсан Эрхэмбаяртай ана мана үзэлцэж байсан хүн шүү” гээд намайг үнэлж билээ.
-Барилдааныг тань хараад шинэлэг санаа өгдөг найз нөхөд бусад бөхчүүд байна уу?
-Н.Зоригт начин надад давуулж гуядах мэх чамд их зохино доо гэж зааж байсан. Тэгээд би хэд хэдэн барилдаан дээр хийгээд болж байхаар нь их урамшаад, энэ мэхийг хийдэг болсон.
-Унасан барилдаан дээрээ хэр их дүн шинжилгээ хийж байв даа?
-Ер нь бол давсан хүн яаж давснаа мэддэггүй мартчихдаг юм. Харин унасан хүн бол ямар мэхэнд яагаад уначихав, дараа нь тэр мэхийг яаж хариулах вэ гэдэг дээрээ бас л дүгнэлт хийж бодно шүү.
-Саранбаатар арслан ямар барилдаантай хүн бэ. Өөрөөр хэлбэл зарим бөхчүүд мэх хийхийг нь хүлээж байгаад өөрийнх нь хийсэн мэхээр сөргүүлээд давдаг ч гэж ярьдаг. Зарим нь түрүүлж мэхээ хийдэг ч гэдэг. Таны хувьд . . .?
-Ер нь барилдаж байгаа хүн хүний онцлогоос л болно доо. Цаад хүн маань их бужигнаадтай бол барьж барилдана. Ер нь гар амар давья гэж бодож байгаа бол найдвартай мэхээ хийхээд давна л гэж боддог. Найдвартай мэх гэдэг бол тухайн бөх хүний гаршсан, дархан мэхийг хэлж байгаа юм. Тэр барьцандаа хүрч байгаад л дархан мэхээ хийнэ шүү дээ. Ер нь номхондуу аваар багатай хүнтэй бол өөрийнхөө мэхийг түрүүлж хийдэг дээ.
-Энэ жилийн наадамд Төрболтой үзүүр түрүүнд очоод барилдах гэж гарахдаа юу бодож гарсан. Ямар мэх хийнэ гэж бодож байв?
-Ер нь давна л гэж бодож гарсан. Үзүүр түрүүнд очоод дахиад унах вий л гэж бодсон. Төрболдын барилдааны онцлогийг мэдэх болохоор бас өөрийн бодол байсан. Бас л эвгүй бөхчүүдийн нэг. Би өөрөө зүүн талдаа. Баруунаас мэх хийхгүй гэсэн тооцоотой байсан байх.
-Гэр бүлээ танилцуулаач. Бөхөөс өөр сонирхол хобби юу байна. Бас сумын ИТХ-ын төлөөлөгч байхаа?
-Би байгалийн сайханд аялж зугаалах дуртай. Гурван хүүтэй. Нэг нь ч гэсэн барилдах болов уу гэж бодож байгаа. Миний хань уржнан жил дархан бэр цол хүртсэн. Ар гэрээ маш сайн авч явж байгаа. Миний амжилтын нэг тал шүү дээ. Ханьдаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлье. Сумынхаа ИТХ-д хоёр удаа сонгогдсон. Тэргүүлэгч, төлөөлөгч гээд сумынхаа хөгжийн төлөө бас зүтгэж л явна. Үүнийхээ хажуугаар бизнесээ хийнэ, бөхөө барилдана. Аль алиныг нь хаячихгүй л явж байна. Яг дангаараа бөхөө хөөсөн бол өдийд арай чансаа өндөр цолтой болчихсон байх байсан болов уу гэж боддог юм.
-Амьдралыг тань хөтөлж явдаг, сэтгэлдээ чиг болгон тээж явдаг ямар зүйл байдаг вэ. Монгол наадмын үндэсний бөхийн барилдааны талаар өөрийн тань бодол . . .?
-Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг үгийг бодож, амьдралдаа хэрэгжүүлэхийг л их хичээж явдаг. Мөн монгол бөхийн наадам шударга талруугаа л болж байгаасай л гэж боддог юм. Олон жил заан цолон дээр явлаа. Миний хувьд унаган тамираараа л явдаг. Жилийн дөрвөн улиралд бэлтгэлд гарч чаддаггүй. Удмын тамираа л хадгалж, хүчит гэдэг нэрээ л хадгалж явахыг боддог.
-Алдаа оноог тань дэнсэлж явдаг ямар найз байна даа. Сэтгэлээ амар амгалан байлгах, тайвширч ядаргаагаа тайлахдаа юу хийдэг вэ?
-н.Энхсүх найзтайгаа их л дотно доо. Найз минь надад их зөвлөгөө өгдөг. Миний захыг мушгиж суудаг найз нарын маань нэг. Тэрэнтэй тэгж барилд, тэнд очоод сайхан амар гэх мэтээр зөвлөгөө өгдөг. Байгалийн сайханд сэтгэл тэнэгэр их зүйлийг мартана даа. Сүүлийн жилүүдэд зүүн тал руу их явж байгаа.
-Доод үеэс өөрийн тань нүдэнд цаашид ахих залуус байна уу?
-Энэ жилийн харцага болдог н.Ганбаярыг сайн барилдах бөх болох нь дээ гэж хардаг. Бас н.Эрдэнэбаяр найз минь байна. Найзыгаа энэ арслан цолонд хүрээд сайхан мэдрэмжийг аваасай гэж бодож байна. Бид хоёулаа адил зовлон жаргал дундуур явж ирлээ. Найз маань хоёр удаа үзүүрлээд, хоёр удаа 6 давсан, хоёр удаа 5 давсан бөх. Дараа нь Энхжаргал байна, бас л арслан цолонд хүрчээсэй л гэж бодож байна.
-Мэдээж хүн бүр аав ээжийн сургааль захиасыг бодож, санаж явдаг. Танай аав ээж, үр хүүхэд та нартаа юуг ихэд эрхэмлэн захидаг байв?
-Миний аав хүн муу байж болно. Үр хүүхэддээ алт байдаг юм шүү. Хүний муу нь хүнд тусалдаг юм шүү гэж захиж байсан. Ер нь хүнийг муу сайн гэж голж, ялгаж битгий харьцаж байгаарай гэж захидаг байсан.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Монгол бөхийн босоо хийморь тань өөдөө байг.

Ч.Отгонцэцэг