Д.Трампын гар зургийг дуудлага худалдаанд тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК./TASS/. “Nate D. Sanders Auctions” дуудлага худалдааны компани Ерөнхийлөгч Дональд Трампын зурсан гар зургийг дуудлага худалдаанд тавьсан ба түүний анхны үнэ нь 9 000 доллар аж. Энэ тухай даваа гарагт “The Hill” сонинд бичсэн байна.
Тус сонинд мэдээлснээр, уг гар зурган дээр Нью-Йорк хотын тэнгэр багадсан өндөр барилгуудыг бүдүүвчлэн дүрсэлсэн ба тэдгээрийн дунд “Trump Tower” харагдаж байгаа аж. Мөн зургийн дор Д.Трамп гарын үсгээ зуржээ.
Уг гар зургийг 2005 онд буяны арга хэмжээнд зориулан зурж байжээ. Дуудлага худалдааг пүрэв гарагт явуулахаар товлосон байна.

О.Барс