“Paint" нь хоцрогдсон программ гэдгийг Microsoft компани хүлээн зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК./TASS/. “Microsoft” компани 1985 оноос хойш Windows үйлдлийн системийн стандарт хавсралт болж байсан “Paint” график зураглалын редакторыг хоцрогдсон программын жагсаалтад оруулжээ. Энэ тухай даваа гарагт нийтлэгдсэн тус компанийн мэдээллээс тодорхой болсон байна.
Уг мэдээлэлд “Windows 10 Fall Creators Update” үйлдлийн системийн шинэчлэгдсэн хувилбарт зориулсан өөрчлөлтүүдийн жагсаалтыг танилцуулжээ. Системийн зарим стандарт хавсралтуудыг “устгасан” /removed/ ба “хоцрогдсон” /deprecated/ гэж хуваасан байна. “Устгасан” гэдэгт жишээ нь “Outlook Express”-ийг оруулжээ. “Paint”-ыг багтаасан хоёрдахь жагсаалтад байгаа программуудыг “цаашид хөгжүүлэхгүй ба иймд ирээдүйд хийх шинэчлэлүүдэд оруулахгүйгээр устгах” аж.
Харин өнгөрсөн оны 10 дугаар сард танилцуулсан, 3D графикийг байгуулах боломжийг олгож буй Paint 3D программыг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх юм. Тухайлбал, шинэ хавсралтуудад уг программ дээр гурван хэмжээст объектыг 3D принтер дээр хэвлэх боломжийг оруулсан байна.

О.Барс