Пакистанд болсон халдлагын улмаас 26 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛАХОР. /Anadolu/. Даваа гарагийн үдээс хойш Пакистаны зүүн нутагт орших Лахор хотын төвд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 26 хүн амиа алдаж, 49 хүн шархадсан тухай албаны хүмүүс мэдээллээ.
Панжаб мужийн Эрүүл мэндийн сайд Хаважа Салман Рафикийн мэдээлснээр, 26 хүн амиа алдсан бөгөөд тэдний дунд цагдаагийн 9 албан хаагч байжээ.
Мөн 49 хүн хотын гурван эмнэлэгт хуваагдан эмчлүүлж байна. Эмнэлгийн албаны хүний ярьснаар, нас барсан хүмүүсийн тоо цаашид өсөх хандлагатай бөгөөд одоогийн байдлаар 15 хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
Амиа золиослогч этгээд 13 настай эрэгтэй хүүхэд байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Х.Сарнай